200 гаруй самуун дэгдээгч Хама хотноо сирийн эрх баригчдад бууж өгөв. Тэд 4-р сарын 12-нд гал зогсоох тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдөр  ДХЯ-аас өршөөл үзүүлэх амлалт өгснийг ашиглажээ. САНА мэдээллийн агентлагийн уламжласнаар  хэт даврагсад үүнээс хойш хүч хэрэглэх ажиллагаа явуулахгүй ба засгийн газрын эсрэг хорлон сүйтгэх ажиллагаагаа зогсоох амлалт  өгөв. Энгийн номхон иргэдийг алах ажиллагаанд оролцоогүй хэт даврагсдыг мөрдөн байцаахгүйг Сирийн ДХЯ батлав. Түүнчлэн сирийн эрх баригчид  бүх дүрвэгчэд хандан гэртээ буцахыг уриалж, эвдрэн нурсан орон сууцы нь сэргэн  босгохыг амлажээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр 4-р сарын 12-оос хойш сөрөг хүчний зэвсэгт  бүлгийн 800 орчим гишүүн  Сири улс даяар эсэргүүцлээ зогсоов.