Хятад улс БНХАУ-д дүрвэсэн хойд солонгосын иргэдийг тус улсад буцаахгүй  гэж өнөөдөр японы «Иомиури симбун» сонин  хятадын түшмэдийн мэдэгдлийг үндэслэн бичжээ.Урьд Бээжингээс дүрвэгчдийг БНАСАУ-д буцааж байсан. Хятадын  бодлого эл асуудлаар өөрчлөгдснийг Өмнөд Солонгосын хэвлэл мэдээлийн хэрэгслүүд бас тэмдэглэв. Саяхан Бээжин  Өмнөд Солонгосоос БНХАУ-д суугаа элчин сайдын яамны дэвсгэр нутагт хэдэн жил байсан хойд солонгосын таван дүрвэгчэд Сөүл явах зөвшөөрөл өгчээ. Пхеньян  хиймэл дагуулаа хөөргөх тухай хятадын түншүүддээ урьдчилан мэдээлээгүй болон ийм төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээс татгалзах уриаг нь хүлээж аваагүй учир Бээжингийн бодлого өөрчлөгдсэн хэмээн тус  сонин үзэж байна. БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир 2011 онд нас нөгчснээс хойш  Хойд Солонгосын гучаад иргэн өдөр бүр Хятадад дүрвэн шилжиж байна.