Хойд Кавказын БН Чечен улсад зам тавих ажлын явцад үлэг гүрвэлийн чулуужсан өндөг олжээ. Энэ олдворт хүрч, лабораторид шинжлэх сорьцыг авахын тулд эрдэмтэд бараг 2000 метр өндөрт гарчээ. Энд янз бүрийн үлэг гүрвэл хэд хэдэн өндөг орхисон байх гэж судлагчид таамаглав. Иймээс өндөг 23 см-ээс 1 метр хүртэл   янз янзын хэмжээтэй байна. Жижиг биеэтэй үлэг гүрвэл аюулаас өөрийгөө хамгаалахын тулд  том биетэй гүрвэлтэй хамт өндөг орхисон бололтой. Олдворын хосгүй чанарыг батлахын тулд  нэг хэсгий нь эрдэм шинжилгээний лабораторид шинжилгээ хийлгэхээр явуулна.    

Гэрэл зураг