Энэтхэг улс Оросын тусламжтайгаар барьж буй «Куданкулам» АЦС-ын эрчим хүчний анхны блокыг 2012 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй  байна гэж өнөөдөр «Росатом» улсын корпорацын ерөнхий захирлын хөгжил, олон улсын бизнесийн асуудал эрхлэсэн орлогч Кирилл Комаров сэтгүүлчдэд мэдээллээ. Түүний хэлснээр бол  анхны блок барих ажлыг 3-р сарын 2000-ноос сэргээсэн хийгээд оросын мэргэжилтнүүд станцад ахин ажиллаж эхлэв. Эрчим хүчний анхны блокыг чухам  хэдийд  ашиглалтад оруулахыг Комаров дурдаагүй боловч мөн ажлыг энэтхэгийн захиалагч хариуцахыг тэмдэглэв. Орос, Энэтхэг улсууд эрчим хүчний блок цаашид барих асуудлаар хэлэлцээгээ үргэлжлүүлж болзошүй гэж Комаров үзэж байна.

2002 оноос «Куданкулам» АЦС-ыг  оросын «Атомстройэкспорт» компанийн удирдлагаар барьж эхлэсэн юм. «Куданкулам» АЦС-ын анхны блокыг 2011 оны шувтаргаар ашиглалтад оруулахаар төлөвлөсөн билээ. Гэвч орон нутгийн оршин суугчид атомын энергийг эсэргүүцэж, АЦС-ыг ашиглалтад оруулахгүй шаардлага тавьсан учраас  төлөвлөгөөг биелүүлэх хугацааг  хойшлуулжээ.