Орос улсаас 2011 онд зэр зэвсэгт 72 тэрбум доллар зарцуулаад цэргийн зардлын хэмжээгээр дэлхийд гуравт орсон тухай Стокгольмын олон улсын судлалын хүрээлэнгээс мэдээллээ. Шведийн шинжээчдийн тоо баримтуудаас харахад  Оросын цэргийн зардал 2010 оныхтой харьцуулахад 9,3 хувиар өсөн нэмэгджээ. Тэгээд Орос мөн үзүүлэлтээр Их Британи, Франц улсуудыг давсан байна. Цэргийн зардал нь 711 тэрбум долларт  хүрсэн АНУ 1-р, 143 тэрбум доллар зарцуулсан Хятад улс 2-р байр эзлэж байна. Орос, Хятад улсууд өнгөрсөн онд цэргийн зардлаа нэмэгдүүлсэн хоёрхон улс болжээ. Бразили, Франц, Германи, Энэтхэг, Их Британи, АНУ зэрэг томоохон хүчирхэг цэрэгтэй улсууд цэргийн зардлаа багасгав. Оросын батлан хамгаалах салбарын зардал цаашид өсөн нэмэгдэнэ гэж дээрх хүрээлэнгийн мэргэжилтнүүд үзэж байна. Энэ нь 2020 он гэхэд цэргийн техникээ шинэчлэх төлөвлөгөөтэй холбоотой юм.