Халимагийн Андрей Кузнецов Азийн шилдэг эрэгтэй болж шалгарав. Тэр Москвад «Азийн шилдэг эрэгтэй» олон улсын тэмцээнд  түрүүлжээ. Халимаг, Буриад, Хакаси, Тыва, Якут зэрэг оросын бүс нутгийн болон хөрш зэргэлдээ Монгол улсын эрэгтэйчүүд тэмцээнд оролцов.

Андрей Кузнецов бол мэргэжлийн жүжигчин, гайхамшигт бүжигчин юм. Андрей шагнал гардуулах ёслол дээр тайзнаа нийт олны өмнө «гэрлэе» гэж  өөрийг нь дэмжихээр ирсэн найз бүсгүйдээ   хэлээд шүүгчид ба танхимд цугларагсадыг бишрүүллээ.

«Би Халимагийн Цагаан-Аман сууринд төрж өссэн. Бага балчир нас маань сургалт, ардын бүжиг, хөдөөгийн ажил төгөлдөр байсан. Нэг жилийн өмнө Москвад Щепкиний театрын тусгай дунд сургууль дүүргэлээ. Одоо тэмцээний үр дүнгээр москвагийн нэгэн театрт ажиллана гэж найдаж байна. Москвад суухаар шийдвэрлэсэн ч халимаг гэдгээ хэзээ ч мартахгүй. Ард түмнээ төлөөлж байгаагаараа бахархаж байна. Ази хүний сэтгэл санаа юугаар илэрч байна гэвэл ази хүмүүс хоорондоо маш нягт холбоотой байж, хамтран бие биеэ дэмжихийг эрмэлзэж байдаг гэж бодож байна. Тэмцээний явцад намайг Халимаг маш их дэмжсэнийг мэдрэсэн» гэв.

Энэ удаагийн тэмцээн бол олон нийттэй  харилцах сүлжээний тусламжтайгаар үйл явдлыг яаж зохион байгуулж болохын үлгэр жишээ билээ. Янз бүрийн хотын залуучууд тэмцээний тухай мэдээлэл Интернетээс авчээ. Урьдчилсан хоёр удаагийн тэмцээнийг давсан 9 хөвгүүд москвагийн тайзнаа уран чадвараа үзүүлэх болжээ.Тэмцээнийг зохион байгуулсан «Eastbrend» продюсерын агентлагийн захирал Елена Мардаева хэлэхдээ

«Тэмцээнд оролцогчид гоё царай, хөнгөн алхаагаа үзүүлээд зогсоогүй сонгодог бүжиг бүжиглэж, үндэсний хувцаа өмсөж,ямар нэг ардын дуу дуулж эсвэл бүжиг хийх байсан. Эцэст овсгоо самбааг нь шалгарууллаа. Жишээ нь ер бусын нөхцөлд бүсгүйтэй танилцах байсан» гэв.

Хэдэн бүс нутгийн хамгийн авьяас билигтэй залуучууд  шөвгийн тэмцээнд оролцов. Якутын бүс нутгийн мэдээний тоймын хөтлөгч Пётр Говоров  хомус дээр тоглож, фристайл, брейкданс бүжиглэв. Алтай хязгаарын хөгжмийн дээд сургуулийн оюутан Равиль Лиров маш олон ардын зэмсгээр хөгжимдэж, хөөмийлэв. «Шувуу» киногоо бүх оросын зохиогчдын киноны тэмцээнд оролцуулж үзүүлсэн Хакасын найруулагч Андрей Литвиненко авьяас билгээрээр бишрүүлэв. Өөрөөр хэлвэл азийн шилдэг эрэгтэйг Ази дахинд төдийгүй Оросын нийслэл дараа нь Европт мэдэх ёстой  хэмээн Елена Мардаева үзэж байна.

Азийн гоё байдал, азийн давуу тал  юу гэдгийг тэмцээний үеэр ойлгосон уу гэж зохион байгуулагчаас асуухад «Бүх хөвгүүд тэсвэр тэвчээртэй даруухан байна. Гэвч тайзнаа бүх чадвар билигээ бүрэн илрүүлэхийг хичээдэг. Чиглэсэн зорилго, эрэлхэг зориг, дотоодын хүч нөлөө, ер бусын онцгой байдал нь тэр даруй мэдрэгдсэн»  гэв.

Николай Мөнхбаяр гэдэг монгол залуу шөвгийн тэмцээнд бас оролцов. Тэр Москвад төржээ. Дараа нь Монголд орос сургууль төгсөөд Москвагийн нэгэн их  сургуульд элсэж одоо дүүргэж байна.Тэр Орос гаралтай төдийгүй бүтээлч мэргэжилтнийг төлөөлөхгүй ганц оролцогч болсноороо онцгой байна. Николай бол Оросын удирдлагын их сургуулийн  нефть хийн аж үйлдвэрийн факультетын оюутан юм. Гэртээ монголоор, өөр газарт  оросоор ярьдаг.

«Аав минь монгол хүн, ээж маань буриад эмэгтэй юм.Тэд Москвад сурч байхдаа танилцаад гэрлэсэн. Би энд Москвад төрсэн юм. Аав маань Орост хайртай учраас надад орос нэр өгсэн. Хожим бид Монгол улсад буцаж Чойбалсанд суусан. Одоо аав тэнд цэргийн алба  хаагч, ээж дээд сургуульд орос хэл зааж байна. Москвагийн их сургууль дүүргээд Монголд буцаж ажиллана. Тэмцээнд оролцохоор шийдвэрлэхдээ Монгол улсыг Орост  төлөөлөхийг бодсон. Шөвгийн тэмцээнд хүрнэ гэж бодохгүй байлаа. Урьд дуулж, бүжиглэж чадахгүй байсан. Гэвч шөвгийн тэмцээнд оролцохоор бүгдийг арга буюу сурсан. Бөөгийн бүжиг үзүүллээ. Ер нь тэмцээнийг санаачилж зохион явуулсан нь  маш таатай. Одоо Европт үндэсний соёлынхоо олон зүйлийг умартаж алдсан шиг байна. Харин ази хүмүүс соёлоо нандиглдан хадгалж, олон зүйлээр бишрүүлэх чадвартай байна» гэж Николай Мөнхбаяр хэллээ.

Ингээд тэмцээн дууслаа. Шөвгийн тэмцээнд оролцогчид эстрадын сонирхолтой төсөлд оролцон хэрэгжүүлж, Оросын төдийгүй өөр улс орны үзэгч олонд уран чадвараа үзүүлж болзошгүй.