Нийслэл Токио хотын захиргаа хувийн эзэмшилд байгаа  Хятадтай маргаан үүсгэсэн Дяоюйдао арлуудыг худалдан авах шийдвэр гаргасан гэж ИТАР-ТАСС мэдээллээ. Өнөөдөр Вашингтонд Токиогийн амбан захирагч Синтаро Исихара үг хэлэхдээ Японы нийслэлийн засгийн газар Сенкаку арлуудыг эзнээс нь худалдан авахаар зарчмын хувьд тохиролцсон тухай мэдээллээ. Эзний нэр ба  ямар хэмжээний мөнгө хөрөнгөөр авах тухай одоогоор мэдээлээгүй. Энэ онд хэлэлцээр байгуулна гэж л мэдээлсэн байна.

Дяоюйдао угаасаа  өөрий нь  нутаг дэвсгэрийн нэг хэсэг  хэмээн Хятад  үзэж ирсэн юм. 1895 онд Хятад Японтой дэгдээсэн дайнд ялагдаж, эдгээр арлыг түүнд өгсөн билээ. Япон дэлхийн 2-р дайнд ялагдснаасаа хойш урьд байлдан эзлэсэн нутгийнхаа нэг хэсгийг алдав. Дяоюйдао арлууд АНУ-ын хууль ёсны эрх мэдэлд шилжсэн. Өнгөрсөн зууны 70-д оны эхээр  америкийн талаас эдгээр арлыг Японд дамжуулж өгөв. Олтриг байгалийн хийгээр баялаг гэж геологчид дүгнэсэн юм. Одоо Бээжин  Дяоюйдао арлууд өөрий нь нутаг дэвгэрийн нэг хэсэг гэдгийг үргэлж онцлож байна. Токио олтригийг өөрийн эрх мэдэлд авахыг оролдож, ойр хавийн жижиг арлуудыг төрийн өмч хэмээн зарлав. Гэвч Бээжинтэй харилцааг хурцатгахгүйн тулд олтригийг төрийн өмч хэмээн зарлаагүй байна.