БНАСАУ-ын шинэ удирдагч Ким Чен Ын  эдийн засгийн шинэтгэлийн асуудлаар санал шүүмжлэл өрнүүлж, удирдлагын бүр капиталист арга замыг хэлэлцэхээс эмээхгүй байх заавар өгсэн тухай японы «Майнити» сонин мэдээлжээ. Ким  Чен Ын Хятад, Орос, Япон улсуудын эдийн засгийн ашиг тустай ямар ч туршлагыг нэвтрүүлэх заавар өгсөн гэж  Солонгосын Хөдөлмөрийн намын төлөөлөгч сонинд мэдээлсэн байна.

Улс орныхоо эдийн засгийн байдлыг сайжруулах асуудлыг хэлэлцэх үеэр бүх хориог арилгахыг БНАСАУ-ын шинэ удирдагч уриалсан гэж «Майнити» сонин тэмдэглэв. Түүнчлэн  үзэл суртлын зэмлэлээс эмээлгүй саналаа чөлөөтэй илэрхийлэхийг уриалсан байна. Ийн мэдээлэлд буурьтай хандаж, түүнийг үнэн лавтай хэмээн үзэхэд эртдэнэ гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Константин Асмолов үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс мэдээллийг хаанаас авснаа тайлбарлалгүй олонтаа тархаадаг. Ийм арга зам сенсации санаанаас  зохиож, хойд солонгосын  байдлыг тогтворгүй болгох зорилготой. Энэ мэдээллийг хянах болон дипломат ажилтнууд, хятадын ба оросын шинжээчид ийм санал шүүмжлэл БНАСАУ-д явагдаж байна гэтэл хүлээх хэрэгтэй» гэв.

Капиталист зах зээлийн харилцааг  Хойд Солонгосын нөхцөлд нийцүүлэх тухай Ким Чен Ыны уриалгын тухай мэдээлэл гэнэтийн зүйл болсон гэж Оросын тэргүүлэх солонгос судлаач, Оросын ШУА-ийн эдийн засгийн хүрээлэнгийн шинжээч Георгий Толорая  «Оросын дуу хоолой» радиод мэдэгдлээ. Одоо Ким Чен Ын засгаа нэгтгэн нягтрулахад гойд анхаарал тавьж байна. Түүнээс гадна Ким Ир Сений чиг бодлогыг өөрчлөлгүй залгамжлахаа тод харуулсан. Хожим Ким Чен Ыны улс төрийн засаг бүрэн тогтонги болсноос хойш өөрчлөлт  гарах бололтой хэмээн Георгий Толорая үзэж байна.

 «Хойд Солонгост шинэтгэл олон жил шаардагдаж ирсэн. Улс орноо нээлттэй болгохгүй байгаад хэргийн учир оршино. Гадаадын үзэл санаа нэвтэрч, гадаадтай харилцаж эхлэвэл дэглэм тэсэрч, Өмнөд Солонгос Хойд Солонгосыг зальгах үйл явц эхлэнэ. БНАСАУ үүнийг сайн ойлгож, шинэтгэл явуулахаас өнөө болтол татгалзаж байна. Эдийн засгийн өөрчлөлт улс дотроо явуулж эхлэнэ. Зах зээлийн худалдаа, жижиг үйлдвэрлэл эрхлэлт, үйлдвэрүүдийн бараа солилцоо зэргийг ил тод болгох хэрэгтэй. Одоо эд бүхэн хууль зүйн хүрээнээс гадуур нууцаар оршиж байна» гэж Георгий Толорая хэллээ.

БНАСАУ эдийн засгийн шинэтгэлийн туршилтыг сонгон авахдаа гадаадын загварыг хуулах ёсгүй гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Виктория Самсонова үзэж байна. Тэр хэлэхдээ «Хойд Солонгос магадгүй хятадын туршлагыг ашиглаж өөрийн замаар хөгжих ёстой. Гэвч тодорхой тэнцүү байдлыг хангах хэрэгтэй. Эдүгээ Өмнөд ч Хойд ч Солонгос Хятадтай түншлэж байна. Ийм нөхцөлд Орос улс Хятадаас  шалтгаалах явдлыг багасгахын тулд  Хойд ба Өмнөд Солонгост зуучлаж мэднэ» гэлээ.

Орос улс БНАСАУ-ыг ганцаардах байдлаас гаргаж, зах зээлийн эхлэл дээр хоршооллыг хөгжүүлэх боломж олгох бүдүүвчийг санаачлав. Энэ нь хийн хоолой БНАСАУ-ын нутаг дэвсгэрийг дамжин Өмнөд Солонгос руу барих, хоёр Солонгос улсын төмөр замыг Сибирийг нэвт дамжсан замтай  холбох санаачилга билээ. Тухайлбал ийм төслийн хүрээнд олон талт арилжааны төслийг хэрэгжүүлэх оросын туршлагыг уламжлан ашиглаж болно.