Дэлхийн үр тарианы зах дээр бараг жил шахам оролцоогүй Орос улс өөрийн байр суурийг сэргээсэн төдийгүй харин бүр түүхэн шинэ дээд хэмжээг тогтоов.  4-р сарын 1-нд 18,5 сая тонн улаан буудайг экспортонд гаргав.  Дараа жилийн төлөв мэдээж хэрэг илүү эерэг байх болно.  Ингэхдээ, зах зээлийг тэргүүлэгч орнуудтай өрсөлдөж, тооноос чанарын үзүүлэлтүүд  руу шилжих цаг ч ирлээ гэж шинжээчид үзэж буй юм.

 Оросын үр тариа үйлдвэрлэгчид  завсарын жилийн үр дүнг  дүгнээд байна. 2011 оноос 2012 оны 9 сарын хугацаанд /энэ хугацаа нь хуанлитай таарахгүй бөгөөд 7-р сарын 1-нээс эхлэн мөрдсөн болно/  Орос улс 18,5 сая тонн улаан буудай экспортонд гаргажээ.   Ийм үзүүлэлтүүд манай улсын түүхэнд өмнө гарч байгаагүй. Дээд хэмжээний амжилт өмнө нь 2009 - 2010 оны хөдөө аж ахуйн жилд 18,275 сая тонн байсан.

Ингээд  2010 онд  гарсан ган гачигийн улмаас гадагш  үр тариа гаргахыг хориглосон нь газар тариалангийн салбар бүрэн сэргээх боломжийг нээж  өгчээ.

Ойрын гурван сарын хугацаанд, шинжээчдийн  үзэж байгаагаар,  Орос улс дахин 2 сая тонн улаан буудайг экспортлож магадгүй юм.   Харин бусад үр тарианы төрлийн экспортыг тооцоолвол  25-26 сая тоннд хүрч мэдэх юм.  Үр тариаг гаргахын эсрэг хориг арга хэмжээ авсны дараа  Орос улс өмнөх байр сууриндаа эргэж орж чадсан юм.  Харин одоо цаашид ирээдүйтэй  шинэ чиглэлүүдийг эзэмших шаардлагатай   байна гэж “Юнигрейн”  хүнсний компаний тэргүүн Алексей Дюмулен тэмдэглээд

«Дараагийн үр тарианы жил 2012-2013 онуудад 100 сая тонн хураах төлөвтэй байна. Манай экспорт 18-20 сая тонн  байх болно. Хамгийн ирээдүйтэй чиглэл бол Хятад, Индонез  болон Япон юм.  Эдгээр орнуудын импортлох  үр тарианы нийт хэмжээ 8-9 сая тонн байна. Гуравдугаар чиглэл бол Европ. Гэтэл тэнд одоо болтол протеины дунд болон доод үзүүлэлтийн үр тариаг 2,5 сая тонныг нийлүүлэх квот үйллчилж байна. Харин Европын хэрэглээ болон нөөц ойролцоогоор 5 сая тонн» гэлээ.

Одоо оросын  үр тарианы гол хэрэглэгчдээр Түрк, Хойд Америк болон Ойрхи-Дорнодын орнууд байна.  Ингэхдээ сүүлийнх нь урт хугацаагаар  хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр байр сууриа  илэрхийлээд байна. Тэр ч бүү хэл, оросын газар тариалангийн салбарт хөрөнгө оруулалт хийж, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах болон оросын үр тариаг Ойрхи-Дорнодод нөөцлөх бааз барьж байгуулахад сонирхолтой буйгаа илэрхийлж байна.