БНХАУ, АНУ хоёр бие биеэдээ итгэхгүй байна. Бие биеэ сэжиглэх явдал гаарвал ойрын хэдэн арван жилд хоёр орны харилцаа сөргөлдөх хүртэл хурцдаж мэднэ гэсэн дүгнэлт Брукины хүрээлэнгээс Вашингтонд нийтлүүлсэн илтгэлд хийжээ.

БНХАУ, АНУ-ын хоорондын өрслөдөөн ширүүсч, Бээжин америкийн сүр хүчийг сөрөн зогсож мэднэ гэх мэт таавар одоо өргөн тархсан байна. Энэ удаад хятадын ба америкийн эрдэмтэд судалгаа хийсэн нь сонирхолтой. Тэд өөр өөр үзэл санааг сонирхуулж, хоёр талын харилцааны нааштай тал ба харилцан тулгасан зэмлэлийг нэгтгэн дүгнэхийг оролдсон юм. Энэ хүнд түвэгтэй зорилтыг «Хятад-америкийн стратегийн бие биедээ үл итгэх явдал: дүн шинжилгээ, хариуд арга хэмжээ» гэсэн баримт бичгийн гарчиг илтгэн харуулж байна.

Улс орнууддаа нэр хүндтэй шинжээчид илтгэлийг зохиосон явдал түүнийг ач холбогдолтой болгож байна. Хятад, АНУ-ын гадаад бодлогыг тодорхойлж байгаа хүмүүс тэдний саналыг харгалзан үздэг. Хятадын талаас Бээжингийн их сургуулийн олон улсын харилцааны факультетын декан Ван Зисы, америкийн талаас тухайн үед Билл Клинтоны засаг захиргаанд ажилласан америкийн тэргүүлэх хятадч эрдэмтэн Кеннет Либертал илтгэлийг зохиожээ.

Ван Зисын хэлснээр бол хятадын удирдлага АНУ-ыг итгэвэл зохих хүчирхэг улс хэмээн үзэхгүй байна. Эдгээр хоёр гүрэн улсын  цэрэг-улс төрийн сүр хүчний  түвшингийн зөрөө ялангуяа Иракад дайн хийж эхлэснээс хойш  эрс багассан гэж судалгааны хятадын хэсэгт  заажээ. Түүнээс гадна АНУ жанжирхах байр сууриа хэвээр хадгалахын тулд Хятадын өсөлтийг тогтоон барихыг оролдож байна гээ Бээжин үзэж байна.

15 жилийн дараа эдгээр хоёр гүрэн улс харшлалдаант харилцаатай болно гэж Кеннект Либертал үзэж байна. Үүний улмаас зэвсэглэлээр хөөцөлдөхийг гааруулна. Адгийн муу хувилбар нь цэргийн мөргөлдөөнд хүргэж мэднэ.

Хоёр орны эрдэмтэдийн илтгэлд дүрслэсэн байдал «хүйтэн дайны» эрний  АНУ, ЗХУ-ын хоорондын сөргөлддөөнийг сануулж байна гэж хэсэг шинжээч үзжээ. Хурц сөргөлдөөнөөс сэрэмжилж амжина гэж Оросын ГХЯ-ны Дипломат академийн захирал Евгений Бажанов болон өөр хэсэг шинжээч үзэж байна. Эдүгээ олон зүйл Бээжин, Вашингтон хоёрыг ойртуулахад нөлөөлж байна гэж Евгений Бажанов тэмдэглэн хэлээд

«Дэлхийн улс төрийн олонхи асуудлыг ганцаардах, бие биеэтэйгээ сөргөлдөх замаар щийдвэрлэж болохгүйг хоёр улс ойлгож байна. Терроризм, цөмийн зэвсгийн тархалт, экологи, зохион байгууллалттай гэмт хэрэгтэй хийх тэмцэл зэрэг асуудлыг шийдвэрлэхийн тулд хамтран ажиллах хэрэгтэй. Энэ нь АНУ БНХАУ-ын ашиг сонирхолд цохилт өгч байгаа бүс нутгийн мөргөлдөөний зохицуулалтад ч хамаатай. Иймээс нэг талаас тэмцэж, нөгөө талаас хамтран ажиллаж байна. Тухайн үед Мао Зэдун хүйтэн дайны эрний  зөвлөлт-америкийн харилцааг хөндөн ярихдаа ЗСБНХУ, АНУ хоёр  тэмцэлдээд тохиролцдог. Илүү ширүүн тэмцэлдвэл, илүү сайн тохиролцож байна гэжээ. Энэ томьёоллыг хятад-америкийн өнөөгийн харилцааны тодорхойлолтод хэрэглэж болно» гэв.

БНХАУ, АНУ-ын хоорондын сөргөлдөөн Азид хагаран бутрах шугамыг үүсгэж, бүс нутагт  зэвсэглэлээр хөөцөлдөөхийг ташуурдаж байгаа н нь нэлээд аюултай хэмээн шинжээч үзэж байна. Бээжин Азид үр нөлөөгөө өргөжүүлж байхад АНУ-аас Хятадтай нутаг дэвсгэрийн асуудлаар маргалдаж буй орнуудад цэргийн тусламж дуртайяа үзүүлж байна. Нутаг дэвсгэрийн маргаантай асуудал болон нөөц баялгын төлөө  тэмцэл хурцдвал шигүү хүн амтай бүс нутгийн байдал тэсрэх ирмэгт  тулаж мэднэ. Өнгөрсөн зууны 70-д оны Европыг бодоход энд намжмал байдал, итгэлцэл алга. Ван Зисы, Кеннет Либертал нарын таамагнал бүтвэл чухам АНДБН л хятад-америкийн ширүүн сөргөлдөөний талбар болж мэднэ. Илтгэлийг зохиогчид үүнд анхаарлыг бас хандуулсан байна.