Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевийн үзэж байгаагаар, биеийн тамир  спортод амжилт тогтоож, медаль авахаас сая сая хөгжөөн дэмжигчдийн шудрага тэмцэл илүүтэй чухал юм. Орос улсын нийслэлд  анх удаагаа зохиогдож байгаа Үндэсний олимпийн хороодын холбооны ерөнхий ассамблейд зориулан   төрийн тэргүүн Кремльд  хүлээн авалт хийв.

200 гаруй  орнуудын олимпийн хороодын төлөөлөгчид болон дэлхийн 170 гаруй орны биеийн тамир спортын сайд нар Кремлийн Их танхимд уригджээ.Дмитрий Медведев хэлсэн үгэндээ, спортын  хөгжлийн чухал  асуудлуудыг хэлэлцэхээр Москваг сонгосон нь бэлэг дэмбэрэлтэнй болохыг онцлон   тэмдэглэв. Орос улс олимпийн хөдөлгөөнийг анхнаасаа дэмжиж ирсэн бөгөөд, өнгөрсөн жил Үндэсний олимпийн хороо 100 жилийн хээ лйг тэмдэглэсэн.

Өнөөдөр биеийн тамир спортыг хөгжүүлэхэд  тус улсад  маш их анхаарал халамж тавьдаг. Төрийн тэргүүн  хэлэхдээ, зөвхөн 2009 онд Сочи хотод ОУОХ-ны дэмжлэгтэйгээр  спортын салбарын менежментийн мэргэжилтэнүүдийг бэлтгэх  дэлхийн шинжлэх ухаан-боловсролын төв болох  Олон улсын олимпийн их сургуулийг   ОХУ-д байгуулсан.  Түүнчлэн, Дмитрий Медведев хэлэхдээ, ойрын жилүүдэд ОХУ нилээд хэдэн томоохон  спортын уралдаануудыг зохион  явуулна, тухайлбал,  Казань хотын Универсиада, Сочийн Өвлийн Олимпийн тоглолтууд болон дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн.

«Гэхдээ хамгийн гол зорилго бол зөвхөн медаль, рейтинг биш юм. Аливаа улс орны  зорилго  хурц амжилт, шудрага тэмцэл,  гоо сайхан энэ бүхэн нь сая сая хүүхэд, залуучуудын анхаарлыг татаж, тэдний бие бялдарыг хөгжүүлэхэд  болон  эрүүл чийрэг амьдралын хэв маягт хөтлөхөд оршдог юм.  Хамгийн гол нь өсвөр үеийнхнийг цогц хөгжүүлэх нь нэн чухал бөгөөд энэ нь  аливаа улсын ирээдүй юм» гэж Д.Медведев хэллээ.

Олон улсын олимпийн хорооны тэргүүн  Жак Рогге  энд хэлсэн үгэндээ, ОУОХ нь оросын эрх баригчдын үндэсний болон дэлхийн түвшинд биеийн   тамир спортод тавьдаг маш их  анхаарал халамжийг өндөр үнэлдэг.  Энэ бүгд нь  Орос улсыг дэлхийн тавцан дээр  хамгийн нөлөөтэй орнуудын нэг болгосон гэж Жак Рогге  цохон тэмдэглээд    

«Та бүхэн олон улсын олон  сайхан  арга хэмжээ зохион явуулдаг учраас та бүхэн их нэр хүндтэй байдаг. Мэдээж хэрэг,  Орос  улсын хувьд хамгийн их хүлээж байгаа үйл явдал бол  2014 онд зохиогдох Өвлийн Олимпийн тогтлолтууд.  ОУОХ үзэхдээ, Сочид болох Олимпийн тоглолтууд нь  өндөр хэмжээнд зохиогдоно гэдэгт итгэлтэй байгаа.  Зохион байгуулах хороо, ОУОХ болон Засгийн газрын хооронд  хамтын ажиллагааны сайхан  харилцаа бий болгосонд  бид талархлаа илэрхийлж байна» гэлээ.

Олон улсын олимпийн хорооны тэргүүн  цааш хэлсэн үгэндээ, оросын тамирчдын дэлхийн тавцан дээр үзүүлсэн суут амжилтуудыг  цохон тэмдэглээд, тэдэнд Лондон болон Сочид зохиогдох тоглолтуудад нь ажмилт хүссэн юм.Харин Дмитрий Медведев спорт нь орчин үед ямар их нийгмийн  болон  соёлын ач холбогдолтой болохыг мартахгүй байхыг уриалав.