Москвад олон улсын The best Asian man хамгийн сайхан залууг шалгаруулах тэмцээн болж өнгөрөв.  Уралдааны зорилго  залуучуудын дунд стиль, эр зориг, авъяасаараа шилдэг Азийн залууг шалгаруулахад оршиж байв.  Хамгийн сайхан залуугаар Халимаг улсын иргэн, Андрей Кузнецов шалгарчээ.  “Эмэгтэйчүүдийн зүрхийг шаналгагч” буюу  Play Bоу номинацд  Казахстаны иргэн Арыстан Туйжанов шалгарчээ.  Дэд мистер болон “Хамгийн стиль “ номинацд Якутын Петр Говоров оржээ.  Гуравдугаар байр буюу “Үндэсний өнгөтэй мистер”-т алтайгаас ирсэн Равиль Лиров шалгарчээ.  “Хамгийн дуу хоолой сайтай” номинацд солонгос  үндэстэн Владимир Пак болон “Хамгийн  нийтэч мистер”ээр Хакасийн Андрей Литвиненко нар шалгарсан байна.  “Найрамдалын  мистер” цолоор  Кыргызстаны Абдулаев Нурсултан шалгарсан бол “Спортын мистер” өргөмжлөлийг  Монголын Мөнхбаяр хүртжээ.    

Москвад зохиогдсон “Азийн шилдэг залуу” уралдаант тэмцээнд Москва хотод ажиллаж, амьдардаг ази төрхтэй залуучууд оролцсон юм. Уралдаанд оролцогчид үндэсний болон сонгодог хувцас өмсөж, цэргийн эрдмийн мэдлэгээ сонирхуулахын хамт бусад авъаяс  чадвараа харуулсан юм.