Тегеран Каирт эдийн засгийн төрөл бүрийн тусламж үзүүлэхэд бэлэн  байгаагийн дотор цөмийн технологийг дамжуулахад хүрэтл бэлэн аж. Энэ тухай египтийн ХМХ-үүд Ираны ГХЯ-ны тэргүүн Али Салехийн мэдэгдэлээс иш татан уламжилжээ. Түүний ярьснаар, Тегеран египтийн талд “Олон улсын цөмийн энергийн агентлагаас заагдсан хүрээнд цөмийн түлш ” нийлүүлж чадна. Ираны ГХЯ-ны тэргүүн  Каиртай эдийн засгийн бүхий л салбарт болон  худалдаа, технологиудын  солилцоогоор хамтран ажиллагаа хөгжүүлэх сонирхолтой гэдэгээ илэрхийлэв. Салехийн үзэж байгаагаар, иран-египтийн одоогийн харилцаа нь хоёр улсын шаардлагад ердөө ч нийцэхгүй юм.Нөгөөтэйгүүр, тэрээр сүүлийн таван сарын хугацаанд Иранд египтийн өндөр хэмжээний төлөөлөгчдийн  бүрэлдэхүүн айлчилсныг эерэг хөгжлийн явц  хэмээн  цохон тэмдэглэв. Түүнчлэн Салехи  мэдэгдэлдээ, Иран, Египтийн хоорондын дипломат  харилцааг элчин сайдын яамны хэмжээнд сэргээх  талаар байр сууриа  илэрхийлэв.

1978 онд Египт  Израильтэй энхийн гэрээ байгуулсаны дараа хоёр орны харилцаа тасарсан юм. 2011  оны 2-р сард  болсон египтийн хувьсгалын дараа  Тегеран дипломат  харилцаагаа бүрэн хэмжээгээр нь  сэргээхийг уйгагүй оролдож буй юм.