Япон улс ОУВС-д 60 сая доллар олгоно гэж Японы сангийн сайд  Юн Азуми мэдэгдэв. Bloomberg агентлагийн мэдээлснээр, Японы гишүүний татвар нь тус  сангийн нөөцийг нэмэгдүүлэхэд болон дэлхийн эдийн засгийг европын санхүүгийн хямралаас хамгаалахад туслах  ёстой юм.Япон улс нь “Их хорийн”  бусад улсын  ОУВС-нд татвар өгнө гэдэгт найдаж  байна. “Их хорийн” гишүүд   энэ амралтын өдрүүдэд Вашингтонд цуглархад Азуми энэ асуудал түргэн шийдэгдэх байх гэж найдаж байна гэжээ.Япон улс өөрийн татварын хүчинд  ОУВС гийн томоохон донор болж буй юм. Азумигийн хэлснээр, сангийн нөөцтэй холбоотой   Хятадын байр суурь   японыхтой адил.  Нөгөөтэйгүүр,  сайд  мэдэгдэхдээ,  Европ нь өөрийнхөө санхүүгийн механизмыг  бэхжүүлэхийн тулд өөрөө   ихийг  хийх  ёстой  гэв.  ОУВС нь Грек, Португал, Ирланд улсуудад  ялимгүй хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлж буй юм.  Одоогийн  байдлаар сангийн нөөц 380 тэрбум доллар байна.