ЕХ Пхеньяны  цаг уурын хиймэл дагуултай пуужин хөөргөх гэсэн  оролдлогод харамсч байгаа бөгөөд БНАСАУ-ын эрх баригчдыг  цөмийн хөтөлбөрийг хөгжүүлэхэд бус, харин тус улсын хүнсний хямралд  анхаарлаа хандуулахыг уриалав.   Энэ тухай ЕХ-ны тэргүүн Херман ван Ромпей сэтгүүлчдэд мэдэгдэл хийв. ЕХ-ны тэргүүн Пхеньянд “дараа дараагийн тогтворгүй байдлын шинж чанартай арга хэмжээнээс түдгэлзэхийг” шургуу зөвлөв.  Тэрээр  БНАСАУ-ын эрх баригчдад хүний эрхийн тулгамдсан асуудал болон тус улсын өлсгөлөнгийн тухай сануулав.  Түүний үзэж байгаагаар, эдгээр асуудлуудад Пхеньян нь онцгой анхаарвал зохистой юм гэжээ. БНАСАУ өнгөрсөн долоо хоногт пуужинтай хиймэл дагуулыг хөөргөсөн ба үүний дараа пуужин  тэнгист унасан юм. Пхеньян амжилтгүй хөөрөлт болсон тухай хүлээн зөвшөөрсөн.Нөгөөтэйгүүр, нилээд хэдэн орнууд  үзэхдээ, БНАСАУ 2009 онд  пуужин хөөргөснийг буруушаасны хариуд цаашид  өдөөн хатгалгааны чанартай арга хэмжээнүүдийг авч магадгүй гэв. НҮБ-ын АЗ  даваа гаригт БНАСАУ-ын  пуужин хөөргөснийг эрс буруушаагаад, түүнийг “тус байгууллагын тогтоолыг хүчтэй  зөрчсөн явдал” гэж нэрлэв.  Хэрэв Пхеньян шинэ пуужин хөөргөх  болон ээлжит цөмийн туршилтаа хийх юм бол АЗ нь БНАСАУ-тай холбоотой цаашид авах алхмуудаа хэрэгжүүлнэ. АНУ өөрийн зүгээс БНАСАУ  пуужин хөөргөсөтэй холбогдуулан  тус улсад үзүүлэх  хүнсний тусламжаа зогсоохоор шийдвэрлэжээ. АНУ-ын Төрийн департаментын  мэдэгдэлд, одоогийн байдлаар БНАСАУ-тай ямар нэгэн яриа хэлэлцээ хийх боломж олж харахгүй байна гэжээ.  Үүний дараа БНАСАУ нь МАГАТЭ-тэй  ажиглагчдыг тус улсад буцаах тухай яриа хэлэлцээрээ зогсоов.