Хэт даврагч “Талибан” хөдөлгөөний дайнчид “хаврын давшилтынхаа” хоёр дахь өдөр афганы төвийн нутгийн Логар мужийн засгийн газрын ордоны цогцолборыг  дахин буудсан байна. Пажвак мэдээлэлийн агентлагын мэдээгээр ням гаригт устгагдаагүй нэг буюу нэг хэсэг дайнчид Поле-Алам хотын төвд байдаг баригдаж дуусаагүй барилгын дээвэр дээрээс амбан захирагчийн ордонг буудсан байна. Буудлага хийсэн газрыг аюулгүй байдлын хүчнийхэн бүслэж аваад дээрэмчдийг устгахыг оролдож байна. Ням гаригт талибчууд нийслэл болон Нангархар, Логар, Пахтия мужуудад хэд хэдэн дайралт хийсэн юм. Өчигдөрийн мөргөлдөөний үеэр 36 талибыг алж, хоёр алан хядагчийг олзолж авсан байна.