БРИКС буюу Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк  улсуудын бүлгийн хүрээнд хамтын ажиллагаагаа амжилттай хөгжүүлж байгаа РИК буюу Орос, Энэтхэг, Хятад улсуудын гурван талын холбоо цаг үеийн байдлаа алдахгүй. Өнгөрсөн долоо хоногт Москвад болсон гурван улсын ГХЯ-дын тэргүүнүүдийн уулзалт үүнийг баталлаа.

Сайд нарын уулзалтаар энэ “гурвалыг” даргалаж байсан ОУ-ын үе шат дуусаж Энэтхэг улсад шилжлээ. Москва, Бээжин, Дели гурав АНДЭЗХАБ, ШХАБ, БРИКС зэрэг олон улсын байгууллагуудын талбар дээр амжилттай хамтран ажиллаж байгаа ч гэсэн РИК хэлбэр нь жил ирэх тусам шинэ шинэ агуулагаар баяжсаар байна. Алс Дорнодын улсуудын хүрээлэнгийн орлогч захирал Сергей Лузянин ОДХ радиод ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдлээ: «Сүүлийн үед сонин хэвлэлийн нэглүгээр хуудаснаас салахаа больсон БРИКС-ийн өргөн хүрээтэй төслүүдэд РИК залигуулж байна гэж зарим нэг шинжээчид түгшүүртэйгээр мэдэгдэж байна. Өөрийн гэсэн итгэлтэй гурван талын төслүүд хадгалагдан үлдэж байна гэж бид өнөөдөр бүрэн дүүрэн хэлэх байна. Энэ нь Орос,Энэтхэг, Хятад улсуудын хувьд адилхан чухал юм. Евразийн төвд байгаа аюул занал, сорилтыг илэрхийлж байгаа учраас РИК-ийн хэлэлцэх хэргийн жагсаалт маш өвөрмөц юм. Жишээ нь, Афганистаны асуудал байна. Үүнээс гадна РИК-ийн хүрээнд бүс нутгийн эрчим хүчний болон тээврийн төслүүдийг амьдралд хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Эдгээр асуудлыг БРИКС-ийн өргөн хүрээтэй төслүүд дээр бараг авч хэлэлцдэггүй юм. Ийм учраас аюулгүй байдлын үүднэээс ч, дэд бүтэцийн үүднээс ч Орос,Энэтхэг, Хятад улсуудын гурван талын хамтын ажиллагаа маш чухал юм» гэж тэр ярилаа.

Орос,Энэтхэг, Хятад улсууд нь АНД бүс нутгийн аюулгүй байдлын бүтэцийг бүрэлдүүлэх болон Солонгосын хойг болон Ираны эргэн тойрны байдал, Афганистан болон Ойрхи Дорнодын байдлыг зохицуулах зэрэгт голлох үүрэг гүйцэтгэж чадна гэж профессор Лузянин үзэж байна. Москвагийн уулзалтаар талууд эдгээр асуудлаар нийтлэг байр суурьтай байгаагаа илэрхийллээ. БНАСАУ-ын пуужин хөөргөх явдал бүтэлгүйтсэнтэй холбогдсон асуудлыг улс төр дипломатын аргаар шийдвэрлэх ёстой гэж  Орос,Энэтхэг, Хятад улсууд үзэж байна. Ираны асуудлаар ч гурван улс нийтлэг байр суурьтай байна. НҮБ-ын АЗ болон МАГАТЭ-гийн гаргасан шийдвэрүүдийг үндэслэн ираны цөмийн асуудлыг энхийн аргаар шийдвэрлэх ёстой гэж гурван улсын уулзалтын төгсгөлийн баримт бичигт заасан байна.

Афганистаны асуудлыг хэлэлцэх нь маш чухал байлаа. Афганистан бол бидний нийтлэг хөрш учраас энэ улсын хувь заяа Орос,Энэтхэг, Хятад улсуудын хувьд хамааралтай юм. Энэтхэг, Хятад улсуудын уламжлалт санал зөрөлдөөн, газар нутгийн маргаантай байдал зэрэгт РИК хязгаарлагчийн үүрэг гүйцэтгэж байгааг Москвагийн уулзалт дахин харууллаа. Азийн хоёр том гүрний эртний маргаантай асуудлыг Орос улс РИК-ийн хүрээнд гурван талын хэлбэрт шилжүүлж, Бээжин, Делигийн түгшүүртэй байдлыг намжааж чадлаа. Энэтхэг улс ШХАБ-д элсэх явдал азийн хоёр том гүрэн улс эвлэрэхэд чухал алхам болж мэднэ. Энэтхэг улс болон мөн ийм өргөдлөө өгөөд байгаа Пакистан улсыг ШХАБ-д элсэхийг ОУ дэмжиж байна гэж энэтхэг, хятадын ажил хэрэг нэгт нөхдүүдтэйгээ уулзсны дараа Сергей Лавров мэдэгдсэн байна. Дели, Бээжин хоёр ШХАБ болон РИК-ийн хүрээнд хамтран ажиллах нь азийн хоёр агуу том гүрнүүд заавал мөргөлдөх ёстой гэж үзэж байгаа зарим улс төр судлаачдын таамглалаас зайлсхийх цорын ганц арга зам юм.