Австралид 2 настай охин нас барсан эхийнхээ хажууд 5 хоносон байна гэж орон нутгийн эмнэлэгийн алба мэдээлсэн байна. Тэр охин маш сул дорой, цонхигор, ямарч сэтгэлийн хөдлөл байхгүй ярих дургүй байлаа гэж эмч нар ярьсан байна. Охины биеэнд эзлэх  усны хэмжээ бага байсан ч цусны сахар нь хэвийн хэмжээнд байсан байна. Улаан өндөгний баярт зориулан хийсэн шоколадан өндөг идсээр байсан учир тэрээр амьд гарсан гэж эмч нар үзэж байна. Сиднейгээс 400 километрт байдаг Уогга-Уогга хотод энэ үйл явдал болжээ. Хөршүүд нь түгшүүр зарласны дараа хүүхдийг олсон байна. Охины эх 30 настай эмэгтэй ямар шалтгаанаар нас барсныг одоохондоо тогтоогоогүй байна.