Ромын католик сүмийн тэргүүн пап 16-р Бенедикт өнөөдөр 85 насныхаа ойг тэмдэглэж байна. Пап төрсөн өдрөө “том баяр болгож” тэмдэглэхийг хүсээгүй гэж папын хувийн нарийн бичгийн дарга монсеньор Георг Генсвайн долоо хоног тутмын Женте сэтгүүлд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Энэ нь гэр бүлийн л баяр байх болов уу гэж Генсвайн хэлсэн байна. Даваа гариг Ватиканы тэргүүний хувьд “жирийн ажлын өдөр” байна гэж тэр нэмж хэлжээ.