Улс орондоо эдийн засгийн шинэчлэл хийх боломжийн тухай мэтгэлцээн өрнүүлэх тэгэхдээ удирдлагын капиталист арга барилыг хэлэлцэхээс айхгүй байх тухай тушаалыг  БНАСАУ-ын шинэ тэргүүн Ким Чен Ын өглөө. Умард солонгосын удирдагчийн хэлснээс иш татан японы “Майнити” сонин өнөөдөр энэ тухай мэдээлсэн байна. 1-р сарын 28-нд болсон нэгэн хуралдаан дээр Ким Чен Ын ямарч хориог үл хайхран улс орны эдийн засгийн байдлыг сайжруулах асуудлыг хэлэлцэхийг шаардаж байжээ. Эдийн засгийн салбарыг ямарч онолгүй, шинжлэх ухааны үндэслэлгүйгээр удирдаж байгаа нь энэ салбарын гол асуудал болж байна гэж тэр хэлсэн байна. Манайд тохирох бүхий л эдийн засгийн арга барил тэр дундаа Хятад, Орос, Японы туршлагыг нэвтрүүлэхийг Ким Чен Ын даалгасан гэж Умард Солонгос улсын удирдлагын төлөөлөгч мэдээлсэн байна. БНАСАУ эдийн засгийн маш хүнд байдалд байгаа ба 3 сая хүн өлсгөлөнгийн ирмэгт тулаад байна гэж гадаадынхан үзэж байгаа юм.