Индонезийн сулавеси арлын ойролцоо өнөөдөр 5,8 баллын хүчтэй газар хөдөллөө гэж ЭФЭ агентлаг уламжиллаа. Сейсмологчдын үзэж байгаагаар газар хөдлөлтийн голомт нь Палу хотоос 290 километр орчимд байсан бололтой. Эвдрэл сүйрэл болж, хүний амь эрсдсэн тухай мэдээлэл ирээгүй байна. Өнгөрсөн долоо хоногт мөн Индонезийн эрэг орчимд хэд хэдэн газар хөдлөлт болсон ба хамгийн хүчтэй нь 8,7 баллтай байсан байна.