«Тавтай нойрсоорой багачууд аа!» нэвтрүүлгийг оросын ба дэлхийн телевизийн туухийн хамгийн амжилттай төслийн нэг хэмээн үзсэн юм. Хүүхдийн нэвтрүүлгийг 1964 оны 9-р сараас нэвт руулж эхлэсэн. Тэр уеэс хойш үргэлж дэлгэцнээ гарч, сонирхолыг ямагт татсаар байна. Ийн удаан оршиж байгаа нэвтрүүлгийг Гиннесийн дээд амжилтын номд оруулахаар төлөвлөжээ.

Эхлээд «Тавтай нойрсоорой багачууд аа!  бяцхан үзэгчдэд  зориулсан орой бур гарах нэвтрүүлэг байжээ. Шилдэг хөгжимчин, хүүхэлдэйн кино зохиогч, жужигчин, найруулагчид нэвтрүүлгийг бэлтгэхэд оролцов. Эхний нэвтрүүлэг яриатай зураг байсан хийгээд дараа нь хүүхэлдэйн жужгийн хэлбэртэй болсон юм.

 70-д оны дундуур нэвтрүүлэг оросын сая сая хүний мэдэх хэлбэртэй болжээ. Нэвтрүүлэг байнгын хөтлөгчтэй болсон хийгээд манай орны шилдэг жужигчид янз бурийн жилүүдэд хөтлөгчийн үүрэг гүйцэтгэв. Хрюша тоорой, Филя нохой, Степашка туулай,Каркуша хэрээ хүүхэлдэйн нэвтрүүлгийн баатар боллоо. Эдгээр хүүхэлдэй хүүхдүүдэд ч, насанд хүрэгсдэд ч маш таалагдав. Зөвлөлтийн  сая сая хүүхэд дуртай хөтлөгч ба хүүхэлдэйн киноны баатаруудтай учрахаар телевизийн дэргэд өдөр бур тухлан сууцгаав.

 Эдүгээ нэвтрүүлгийг дэлхийн хамгийн гоё бусгүй болж шалгарсан Оксана Фёдорова, «Оскар» шагнал хүртсэн оросын нэрд кино найруулагч Никита Михалковын охин Анна Михалкова, оросын нэрд гарсан жужигчин Виктор Бычков нар хөтлөж байна.

 «Тавтай нойрсоорой багачууд аа!» нэвтрүүлэг тогтонги хэлбэртэй байсан ч он жил улирах тусам үзэгчидтэйгээ хамт  өөрчлэгдэж байна. Жишээ нь сүүлийн жилүүдэд  хүүхэлдэйн киноны баатарууд хөтлөгчийг «авга», «эгч» гэлгүй нэрээр нь дурдаж байна.

 Хүүхдийн хамгийн дуртай эртний нэвтрүүлэг өдөр бур москвагийн цагаар 20 цаг 45 минутад оросын телевизийн дэлгэцнээ гардаг. Товчхон хүүхэлдэйн кино бухий нэвтрүүлэг бур 15 минут үргэлжлэдэг. Нэвтруулэг «Ядрасан тоглоом унтаж байна» гэдэг дуугаар уламжлал ёсоор төгсдэг. Оросын иргэн бур түүний уг аялгууг багаасаа мэднэ.

«Тавтай нойрсоорой багачууд аа! «нэвтрүүлэг оросын хүүхдүүдийг унтуулахад бур бараг 50 жилийн турш туслаж байна. Одоо нэвтрүүлгийг оросын гуравдахь үеийнхэн хараж байна. Тус нэвтрүүлэг оросын соёлын салшгуй нэг хэсэг болсон юм.