1941-1945 оны Эх орны их дайнд ялалт байгуулсны 67 жилийн ойг Орос улсад тэмдэглэхэд бэлдэж байна. Ялалтын баярыг 5-р сарын 9-нд тэмдэглэдэг. Дайн дуусснаас хойш 50 гаруй жил өнгөрсөн ч оросын оршин суугчдын хувьд мөн өдөр нэн чухал хэвээр байна. Тэд Орос ба ЗСБНХУ-ын түүхэнд хийсэн хамгийн аймшигт цуст дайн ба эх орноо хамгаалсан иргэдийнхээ зориг гавьяаг санан дурсаж байна.Орос ба хөрш зэргэлдээ орнуудад зохион байгуулах машины гурван уралдааныг ялалтын  ээлжит ойд зориулах юм. Тухайлбал нэгэн авто уралдаан ОХУ, Хятад, Өвөр Монголын нутаг дэвсгэрт болно. Оросын Хабаровск хотоос гараа авч Хятадад үргэлжлэх ийн уралдаан уламжлалт болсон. Ахмад дайчид болон олон нийтийн байгууллага, Оросын зэвсэгт хүчний төлөөлөгчид уралдаанд оролцож байна. Тэд оросын ба зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргэж, дайчдыг чухам хаана оршуулсныг илрүүлэх ажил хийж, Хятадад оршулсан зөвлөлтийн цэргийн нэр усыг тодруулж байна.

Энэ онд машины уралдаан анх удаа Өвөр Монголын нутаг дэвсгэрээр явагдана. 1-р Забайкальский фронт энд байсан билээ. Зөвлөлтийн танкууд Орос Хятадын хил дээрх Хянган нурууг давж гарсан юм. Энэ  уралдааны зам 7500 км урт байна. Авто уралдаанд оролцогчид оросын  ба зөвлөлтийн дайчдын 50 орчим булш,1000 гаруй хүнийг оршуулсан том 4 булшанд очиж ёслол гүйцэтгэнэ.

5-р сараас 6-р сарыг дуустал үргэлжлэх өөр нэгэн авто уралдаан оросын хойд Мурманск хотыг өмнөдийн Новороссийктой холбох юм. Тэд 6000 гаруй км урт  замыг туулна. Энэ зам Орос, Украин, Белорус зэрэг гурван улсыг дажиж гарна. Уралдааныг зохион байгуулагчдын мэдээлснээр арга хэмжээний тусламжтайгаар Эх орны их дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж төдийгүй оросын иргэдийг улс орныхоо амьдралд илүү идэвхтэй оролцуулахад туслах бодолтой байна. Уралдаанд оролцогчдын очих хотуудад залуучуудад зориулан мэдээлэл-боловсролын бизнес-семинарыг зохион байгуулна. Авто уралдааны албан ёсны сайтаас харахад бус нутагт ажлын шинэ шинэ орон тоог бий болгохыг сонирхож байгаа бизнесийн шилдэг төлөөлөгчид түүнд оролцоно.

Хамгийн томоохон авто уралдаанд оролцогчид замынхаа нэг хэсгийг даваад байна. Тэд бараг 16 мянган км урт замыг туулах ёстой. Энэ зам бас Орос, Украин, Белорус гурван улсын нутаг дэвсгэрийг дамжиж гарна. Эдгээр гурван улсын олон нийтийн байгууллагуудыг төлөөлсэн долоон машинтай хориод хүн түүнд оролцож байна. Залуучууд мөн арга хэмжээний тусламжтайгаар нийтийн дайсныг ялсан гурван улсын нягт хэлхээ холбоог бэхжүүлэхэд туслах бодолтой байна. Уралдаанд оролцогчид 20 метр  урт 10 метр өргөн Ялалтын тугийн хамгийн том хуулбарыг авч явжээ. Тэд 5-р сарын 8 гэхэд ялалтын баяр ёслолд оролцохоор Москвад очих төлөвлөгөөтэй байна.