Оросын зохион бүтээгчид энэ  зун  олон нийтийн анхааралд  хувь хүмүүсийн хөрөнгө мөнгө болон хүчинд бий болсон  эх орны анхны саран дээр явагчийг  толилуулахад бэлэн болоод байна. Уг төхөөрөмж нь  Google Lunar X PRIZE  уралдаанд оролцсон “Селеноход” компаний өмч юм.

Уралдааныг 2007 онд зарлажээ. Түүний гол  нөхцөл нь –төслүүд хувийн санхүүжилттэй байх ёстой байсан. Уралдааны ялагчаар 2015 оны 12-рс арын 31 нд Сарны гадаргуун дээр  өөрийн нүсэр роботоо амжилттай зөөлөн буулгаж чадсан компани шалгарах юм.  Саран дээр явагч буусныхаа дараа  500 метрээс доошгүй явж, эх Дэлхий рүү зурагууд болон дүрс бичлэгийг дамжуулах ёстой юм.  Тэдгээр нь чанар болон утга агуулгаараа тодорхой шаардлагуудтаэй нийцэх ёстой юм. Тухайлбал, сарны орчим болон роботын Саран дээр ирсэн эхний цагуудын тухай ярих ёстой.

Уралдаанд 17 орны 29 баг оролцож байна. Компаний багт  эрч хүчтэй, омог бардам инженерүүд, зохион бүтээгчид, программистүүд болон менежерүүд байна.  Тэд бүгд сансрын төрөл бүрийн төслүүдэд арвин туршлагатай ажээ.  Тэдний дундаж нас 27.  Түүнчлэн, “Селеноход” –д  эх орны сансрын салбарын ахмадууд   орж буй юм.  Тэд сансрын техникийн төсөлд хийгээд,  ялангуяа, Сарны судалгаа шинжилгээнд асар их туршлага хуримтлуулсан юм. “Селеноход” нь Нарны аймгуудыг судлах роботуудыг  байгуулахад тусгайлан мэргэшиж буй юм. Одоогоор компаний захиалагчаар дан ганц уралдааны хороо байгаа, гэхдээ  зохион бүтээгчид үүнийг  өндөр технологийн зах зээлд өөрийгөө мэдүүлж чадах бүтээл болно  гэж үзэж байна.

Өнөөдрийн байдлаар оросын хувийн саран дээр явагч өвөг шинжийн   төсөл  бэлэн болжээ.  Зохион бүтээгчид нилээд хэдэн хувилбаруудыг авч үзээд байна. Тэдгээрийн дунд   дугуйт робот, гинжит робот байна. Тэд цанаар явагч хөдөлгөөнт биет дээр  анхаарлаа хандуулаад байна. Учир нь энэхүү хувилбар нь бусдаасаа олон давуу талтай аж.

Энэ хөдлөгчийг  анх зөвлөлтийн эрдэмтэд  ангараг гариг дээр хийх нислэгт зориулсан “Марс-2”, “Марс-3” төхөөрөмжүүд юм. Роботууд   цанаар хөдлөж, эргэж, эх биеэ тонгойлгон   хөрснөөс дээж  авах  ба аль  ч  зүг рүү явж чадна.  Өвөгийн хуулбар нь  сансрын технологийн стандарт хөтөлбөрөөр ажиллах болно.  Туршилтууд нь вакуум орон зайд, чичиргээн дунд болон бусад нөхцөлүүдэд явагдах болно. Зохион бүтээгчдийн нэгний хэлснээр, аппаратын  явж гишгэх  чанарыг шалгахын тулд нилээд хэдэн метрийн урт гадаргуутай сарны макет барьж хиймэл орчныг бүрдүүлэх аж.

Дэлхийн хиймэл дагуул руу Саран дээр явагчийг хөөргөхдөө зохион бүтээгчид хагас пуужин тээгч “Днепр”  юм уу, өөр нэг төхөрөмжөөр явуулахаар төлөвлөж  байгаа аж. Одоо саран дээр явагчийг “Луна-Глоб”-д дайж явуулахаар яриа хэлэлцээ  хийж байна. 

Энэ ажлын эхний хэсэг уралдааны болзолыг хангахад зориулагдсан. Дараа нь оросын саран дээр явагч нэмэлт даалгавруудыг хийх ажилдаа орно. Үүнд: Сарны орчин тойрны   нарийвчилсан зураг авалт болон эх дэлхийн гэрэл зургууд  болоод  шинжлэх ухааны судалгаанууд зэрэг  орж буй юм.  Саран дээр үлдээсэн намерикийн болон зөвлөлтийн сансрын аппаратуудыг эрж олоход Оросын иргэд нэмэлт шагнал горилж байна.