Сирийн “дотоодын” сөрөг хүчнийг төлөөлж байгаа Сирийн Үндэсний зохицуулах хорооны төлөөлөгчид өнөөдөр Москвад улс орныхоо байдлыг хэлэлцэнэ. Москвад байгаа сирийн сөрөг хүчний төлөөлөгч Адель Исмаил сөрөг хүчнийхэн даваа гаригийн өглөө ОУ-д нисэж ирнэ гэж РИА Новости агентлагт мэдээлсэн байна. Тэд ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров болон түүний орлогчид мөн Ойрхи Дорнодын асуудлаарх ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Михаил Богданов нартай уулзана гэж тэр хэлсэн байна. Тус хорооны төлөөлөгчид Сирийн байдал болон түүний хямралаас гарах арга зам, үүнд ОУ-ын гүйцэтгэх үүрэг зэргийг хэлэлцэнэ гэж Исмаил тэмдэглэсэн байна. Оросын нийслэлд Сири улсын ГХЯ-ны сайд Валид Муаллем зочилсноос хойш долоо хоногийн дараа Москвад сөрөг хүчний төлөөлөгчид гурав хоногийн ажлын айлчлалаар ирэх гэж байна. Арми болон хүнд техникийг хотуудад ашиглахгүй байх асуудлыг оролцуулсан НҮБ болон АОЛ-ийн сирийн хямралыг зохицуулах асуудлаархи тусгай төлөөлөгч Кофи Аннаны төлөвлөгөөг хэрхэн биелүүлж эхлэж байгааг тэрээр оросын талд танилцуулсан юм.