Япон улс цөмийн 2 реакторын ажлыг сэргээх шаардлагатай боллоо гэж Аж үйлдвэрийн яамны сайд Юкио Эдано мэдэгдснийг Би-би-си компани уламжиллаа. Хонсю аралд дээр байрладаг хамгийн аюулгүй гэж тооцогдож байгаа “Ои” АЦС-ийг ажиллуулах тухай ярьж байгаа юм. Хоккайдо арал дээр ажиллаж байгаа цорын ганц реактор 5-р сарын 5-наас ээлжит шалгалтын улмаас зогсох болсон тул улс оронд эрчим хүчний хомосдол нүүрлэх болоод байна. Ноднин жилийн газар хөдлөлт болон цунамигаас болж “Фукусима-1”АЦС-д Чернобылиэс хойшхи хамгийн том цөмийн сүйрэл болсон юм. Үүнээс болж “Ои”-гоос бусад АЦС-ууд ажиллахгүй байсан. Урьд нь Япон улсад үйлдвэрлэж байсан эрчим хүчний гуравны нэгийг АЦС-уудад үйлдвэрлэж байсан юм.