Сургуулийн аялал хийж байгаа оросын далбаат онгоц “Паллада” өнөөдөр хятадын  Далянь боомтод хүрэлцэн ирлээ. Орон нутгийн оршин суугчидад зориулж энэ хөлөг гурав хоног нээлтэй байх болно. “Паллада” 1-р сарын сүүлчээр энэхүү аянд гарсан юм. Алс Дорнодын бүх тэнгисийн цэргийн дээд сургуулиудын 100 гаруй сонсогчид энэ хөлөг дээр хөвж явна. Тэд солонгосын Пусан, хятадын Шанхай, Сингапур, вьетнамын Вунтаву зэрэг боомтуудад очсон юм. “Паллада”-гийн дараагийн очих боомт нь японы Нагасаки бөгөөд тэнд том далбаат онгоцуудын уламжлалт наадамд тэд оролцох юм. Тус хөлөг 5-р сарын 5-нд Владивосток хотноо эргэж ирснээр энэ сургуулийн аян өндөрлөнө. “Паллада” бол оросын нэр цуутай далбаат онгоцуудын нэг юм. Цагт 18 узлийн хурдтай хөвдөг дэлхийн хамгийн хурдан далбаат онгоцны хувиар “Паллада” Гиннесийн дээд амжилтын номд орсон билээ.