Дагестаны нийслэл Махачкалад хоёр дэлбэрэлт болсон байна. Энэ дайралтаас болж нэг эрэгтэй хүн амь насаа алдаж, нэг эмэгтэй шархадсан байна. Эхний дэлбэрэлт нь ням гаригийн үдэш хотын нэгэн хувцасны дэлгүүрийн дэргэд болсон байна. Үүнээс болж нэг эмэгтэй шархаджээ. Харин хоёр дахь дэлбэрэлт нь урьд шөнө орон сууцны байшингийн дэргэд болжээ. Энэ дэлбэрэлтээс болж нэг эрэгтэй амь насаа алдсан ба түүний цогцсын дэргэдээс гар буу олжээ. Дагестанд байдал түгшүүртэй байна. Цагдаагийн ажилтнууд дээрэмчдийн бүлэглэлийг олж илэрүүлэн устгасаар байгаа боловч суурин газруудад төр засгийн төлөөлөгчид болон бизнесменүүдэд халдсаар байна.