Кабулын элчин сайдын дүүрэгт дэлбэрэлт болсныг Афганистан дахь НАТО-гийн командлал баталсан байна гэж ОНХМХ-ууд газар дээрээс нь мэдээлсэн байна. Алан хядагчидад зохих хариултыг нь өгсөн гэж командлалын төлөөлөгч мэдэгдсэн байна. Гол төлөв гадаадын элчин сайдын яамд байдаг Кабулын тевд 7 хүчтэй дэлбэрэлт болж автоматаар галалсан байна гэж ОНХМХ-ууд мэдээлжээ. Кабул дахь ОУ-ын ЭСЯ болон парламентын байшин буудлагад өртсөн гэж сүүлд нь мэдээлсэн байна. Оросын дипломат байгууллагыг буудсан гэдэг нь үнэнд нийцэхгүй байна, энэ түрэмгий ажиллагаа оросын дипломатчуудын эсрэг чиглээгүй гэж ОХУ-ын ЭСЯ «Интерфакс» агентлагт мэдээлсэн байна. Дэлбэрэлтийн хариуцлагыг «Талибан» хөдөлгөөн өөртөө хүлээсэн байна. Энэ дэлбэрэлтийг эртнээс бэлдсэн бөгөөд нэгэн зэрэг явуулсан гэж тус хөдөлгөөний төлөөлөгчид мэдээлсэн байна. Иймэрхүү түрэмгий ажиллагааг тус улсын бух нутагт явуулна гэж тэд бас хэлсэн байна. Хичнээн хүн хэлмэгдсэн талаар одоохондоо мэдээлээгүй байна.