НҮБ-ын АЗ-ийн Сирийн талаарх тогтоолыг Москва бүхэлд нь сайшаалаа гэж тус байгууллагын дэргэдэх ОУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдлээ. Энэ баримт бичиг зөвхөн Дамаскын засгийн газарт биш мөргөлдөөнд оролцож байгаа бүх талуудад хандсан нь маш чухал гэж тэр хэлсэн байна. Төр засаг болон сөрөг хүчнийхэн улс төрийн яриа хэлэлцээгээ эхлэх нь дараачийн алхам болно гэж дипломатч тэмдэглэсэн байна. Сирийн зэвсэглэсэн бүлэглэлүүдийг хэд хэдэн орон санхүүжүүлж байгаад сэтгэл зовинож байгаагаа Чуркин илэрхийллээ. “Хэрвээ дайнчидад мөнгө төлөх л юм бол тэд байлдахаа хэзээч зогсоохгүй гэж” тэр хэлсэн байна. АЗ-ийн шийдвэрээр улс төрийн гүн хямралд ороод байгаа Сири улсад өнөөдөр НҮБ-ын ажиглагчдын бүлгийн эхний хэсэг очих юм байна.