Туркын Стамбул хотод болж байгаа хүнд атлетикийн Европын аврага шалгаруулах тэмцээнээс ОУ-ын иргэн Ольга Зубова 75 кг-ын жинд алтан медаль хүртсэн байна. Хоёр төрөлтөд 18 настай тамирчин эмэгтэй 265 кг өргөжээ. Мөнгөн медалийг Испан улсын иргэн Лидия Валентин, хүрэл медалийг Турк улсын иргэн Хатис Йылмаз нар тус тус хүртсэн байна. ОУ-ын шигшээ багт Ольга Зубова хоёр дахь алтан медалийг авчирсан байна. Үүний өмнө дэлхийн гурван удаагийн аврага Оксана Сливенко 69 кг-ын жинд алтан медаль хүртсэн байсан юм.