Туркын Анталии хотод болж байгаа хүнд атлетикийн Европын аврага шалгаруулах тэмцээнээс ОУ-ын иргэн Давид Беджанян 105 кг-ын жинд алтан медаль хүртсэн байна. Беджанян таталтад хоёрдугаар байр, түлхэлтэд нэгдүгээр байр эзлэж хоёр төрөлтийн нийт дүнгээр 405 кг өргөж түрүүлсэн байна. 401 кг өргөсөн мөн оросын иргэн Максим Шейко хоёрдугаар байр эзэлсэн байна. Белоруссын иргэн Михаил Авдеев 395 кг өргөж хүрэл медаль хүртжээ. Турк улсад болж байгаа тэмцээн өнөөдөр өндөрлөнө.