Пакистаны баруун хойд нутгийн шоронгоос оргосон 400 хоригдлын дунд тус улсын ерөнхийлөгч асан Первез Мушаррафын амь насанд халдах хэргийг зохион байгуулсан этгээд байна. Аднан Рашидыг цаазлахаар ялласан ба тэрээр цаазын ялаа хүлээж байсан гэж орон нутгийн цагдаагийн газар мэдээлсэн байна. Хайбер-Пахтунхва мужийн Банну хотын шорон руу өнөө өглөө зэвсэглэсэн лалын хэт даврагчид дайрсан байна. Дайнчид гранат шидэгч, автоматаар зэвсэглэсэн байжээ. 944 хоригдлоос 384 нь оргосон байна. Энэ дайралтын хариуцлагыг “талибан” хөдөлгөөн өөртөө хүлээсэн байна.