Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг зохицуулах тодорхой болоод яаралтай үйл ажиллагааг Парис Тегеранаас хүлээж байна. Иран улс болон олон зуучдын “зургаагийн” бүлгийн хооронд Стамбулд болсон хэлэлцээрийн дүнгээр францын ГХЯ-ны сайд Ален Жуппе бямба гаригт мэдэгдэл хийхдээ ингэж мэдэгдлээ. Олон улсын зуучдын “зургаагийн” бүлэгт багтаж байгаа АНУ, Их Британи, Герман, Хятад, Орос, Франц улсууд Тегерантай үр бүтээлтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа ээлжит удаагаа баталлаа. Лалын БН Иран улсын төлөөлөгчид “зургаагийн” бүлэгтэй удаан хугацаа өнгөрсний дараа Стамбулд уулзсан байна. Тэдний цөмийн хөтөлбөрт цэргийн зориулалт байхгүй гэдгийг батлаж өгсөн Ираны атомын эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах зарчмыг бэхжүүлж өгөх нь энэ хэлэлцээрийн зорилго байлаа. ЕХ-ны гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Кэтрин Эштон хуралдааны дүнгээр мэдээлэхдээ, ийм хүрээнд явагдах дараагийн уулзалт Багдадад 5-р сарын 23-нд болно гэж хэлжээ.