Сибирьт байгалын түймрийн 70 голомт асаж байна. өнөө өглөө гэхэд энэ түймэр 19 мянган гектар газрыг эзлээд байна. одоогийн байдлаар энэ талбайн гуравны нэгийг унтраагаад байна. Өнгөрсөн хоногт гэхэд л түймэр унтраахад 2000 хүн, 500 нэгж техник дайчлагдаад байна. өнгөрсөн жилийн хуурай өвсийг шатааж байгаа орон нутгийн оршин суугчдын үйл ажиллагаанаас болж түймэр гарч байна гэж ОУ-ын ОБЯ мэдээлсэн байна. Мөн хүчтэй салхи салхилаж, хур тундас орохгүй байгаа болон өдөртөө хэт халж байгаагаас болж түймэр гарч байгааг тус яам үгүйсгэхгүй байна.