Энэ долоо хоногт хөөргөсөн хойд солонгосын хиймэл дагуултай пуужин зөвхөн Пхеньяний хөршүүдийг ч биш дэлхийн хамтын нийгэмлэгийг бужигнууллаа. “Тэнгэрийн заадас” нэртэй пуужингийн нислэг нэгхэн минут үргэлжилээд унасан ч түүнийг тойрсон шуугианыг намжаасангүй.

БНАСАУ-ыг үндэслэн байгуулагч Ким Ир Сенийн 100 жилийн ойг тэмдэглэхэд Пхеньян хэрхэн бэлтгэж байгаа нь Сөүлийг түгшээж байлаа, учир нь чухам энэхүү ойд зориулан “Ынха-3” пуужинг хөөргөх байсан юм. Умард хөршийнх нь хөөргөх пуужин сансар огторгуйг эзэмшхийн төлөө хийж байгаа ээлжит оролдлого гэдэгт Өмнөд Солонгосын иргэд итгэхийг хүссэнгүй. Энэ нь цөмийн зэвсэг тээх баллистик пуужин турших ажиллагаагаа өнгөлөн далдалсан хэрэг гэж бусад олон улсууд ч үзсээр байна. БНАСАУ-ын энэхүү ажиллагаа нь баллистик технолог ашиглан алсын тусгалтай пуужин хөөргөхийг Пхеньянд хориглосон АЗ-ийн тогтоолыг зөрчиж байгаа хэрэг юм.

Хойд Солонгосын удирдлага энэ сэжгийг арилгахыг оролдлоо. Гадаад ертөнцөөс бүрмөсөн таслагдснаараа нэрд гарсан Пхеньян дээд зэргийн нууцлалтай сансрын буудлаар гадаадын сэтгүүлчдийг аялууллаа. Оросын телевизийн суваг болон мэдээлэлийн агентлагын төлөөлөгчид оролцсон сэтгүүлчдийг Тончан-ни сансарын буудалд тусгай галт тэргээр аваачсан байна. Пуужин тээгчийн тойрог замд гаргах ёстой “Кванмёнсон-3” пуужинг үзүүлсэн ба Пхеньяний батлаж байгаагаар энэ аппарат нь цаг уурын судалгааны зориулалттай юм. Маш их нээлттэй байдлыг харуулсан боловч энэ нь хэнийг ч итгүүлж чадсангүй.

Пуужинг хөөргөсөн боловч амжилтанд хүрсэнгүй. Хойд солонгосын инженерүүд олон шаттай пуужин зохион бүтээх тал дээр туршлага муутай бололтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Албан ёсны Пхеньян “сансарын алдаагаа” ард түмнийхээ өмнө засахын тулд боломжтой бүхнийг хийх болно гэж Солонгосын судалгааны төвийн удирдагч Александр Жебин үзэж байна: «Энэ хөөргөлт уул нь амжилттай болсон бол дээр байсан юм. Одоо хойд солонгосын цэргийнхэн өөрсдийгөө тайвшруулахын тулд ээлжит цөмийн туршилтаа хийх байх. НҮБ-аас энэ үйл явдалд хэрхэн хандахаас бүх зүйл шалтгаална» гэж тэрээр ярьж байна.

Шинжээчид өөр нэг зүйлийг тэмдэглэж байна. Энэ туршилтыг цэргийн зориулалттай гэж АНУ, Япон, Өмнөд Солонгосын шинжээчид үзэж байгаа ч гэсэн алинд нь ч баталгаа байхгүй юм гэж Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Константин Асмолов тэмдэглэж байна: «Энэ хиймэл дагуул хөөргөлт нь цэргийн бус иргэний зориулалттай гэдгийг хойд солонгосчууд батлаж байгаа. Иргэний зориулалтай хиймэл дагуулыг хөөргөхөд хийх ёстой бүх журмыг биелүүлсэн. Үнэн чанартаа цэргийн пуужин хөөргөсөн гэсэн санаа бол санаанаасаа зохиосон зүйл.  Өмнөд солонгосын цөмийн хөтөлбөрт бас мөн ижил шаардлагыг таьж болно гэж тэр ярилаа. Хоосон зүйлээс гараагүй НҮБ-ын тогтоолыг Пхеньян зөрчлөө. Хойд Солонгос 2005 онд өөрийгөө цөмийн гүрэн улс гэж зарласан ба дараачийн жилүүдэд нь газар доорхи цөмийн хэд хдэн туршилтыг хийсэн билээ. Тэр үед АЗ баллистик пуужин бүтээх хөтөлбөрөө зогсоож, цөмийн зэвсгийн хүрээн дэх үйл ажиллагаагаа зогсоохыг БНАСАУ-аас шаардсан билээ. Мэдээж хэрэг одоо АЗ Хойд Солонгосын пуужин хөөргөсөн явдлыг эрс шүүмжилж байна. Пхеньян цөмийн туршилт болон пуужин хөөргөх явдлаа зогсоосны хариуд хүнсний тусламж үзүүлэх тухай АНУ, БНАСАУ-тай хоёрдугаар сард тохиролцсон байсан юм. Харин одоо энэ хэлэлцээрээсээ татгалзаж байна. Япон улс Хойд солонгосын эсрэг хоригоо улам чангаруулах боллоо» гэж тэр хэллээ.

Солонгосын хойг дээр байдлыг түгшүүртэй болгохгүйн тулд одоогийн нөхцөлд маш ухаалаг хүлээцтэй хандах ёстой гэж Орос, Хятад улсууд үзэж байна. Дахин шинэ хориг арга хэмжээ авна гэдэгт Москва итгэхгүй байна гэж ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров мэдэгдлээ. Хязгаарлалтыг үгүй болгох нөхцөл гүйцэд боловсорсон үед Хойд Солонгос улс өөрийн сансарын хөтөлбөрөө бүрэн хэмжээгээр хэрэгжүүлж болно шүү дээ.