Эдийн засаг тогтворжсон болон хүн амын тоо өссөн явдал манай засгийн газрын 4 жилийн ажлын амжилт юм. Өнгөрч буй долоо хоногт Төрийн Думд жил бүрийн ээлжит тайлангаа танилцуулахдаа Владимир Путин ингэж мэдэгдлээ. ОУ-ын түүхэнд нийгмийг маш хүчтэй донсолгоон болон алдагдалд оруулсан зөвлөлтийн үеийн хөгжлийн үе шат дууслаа гэж тэр тэмдэглэсэн байна. Одоогийн энэ шинэ үе шатанд хүн бүрийн амьдралыг сайжруулах асуудалд дээр онцгой анхаарах хэрэгтэй байна гэж ерөнхий сайд болон шинээр сонгогдсон ОУ-ын ерөнхийлөгч үзэж байна.

Владимир Путин парламентад тавьсан илтгэлээ эдийн засгийн үзүүлэлтүүдийн үнэлгээнээс эхэллээ. Яг өнгөрсөн дөрвөн жилд л дэлхийн түүхэнд урьд өмнө үзэгдээгүй санхүүгийн хямрал болсон гэж ерөнхий сайд онцлон тэмдэглэлээ. Харин ийм хүнд хэцүү нөхцөлд ч улс орны хөгжил үргэлжилсээр байсан юм: «2008 оны санхүүгийн хямрал үнэхээр хатуу дуудлага байсан. Хэрвээ бид тэр үед зохих хариултыг нь өгөөгүй бол эдийн засгийн болон нийгмийн хүрээ нуран унаад зогсохгүй улс орны тусгаар тогтнол, геополитикийн байдлыг эргэлзээтэй байдалд хүргэх байсан. Шинэчлэлийн тухай бүх зорилго зорилтыг удаан хугацаагаар булшлах байсан. Харин бид дотоодын агуу их амьдрах хүч чадалтай, итгэл үнэмшилтэй үндэстэн гэдгээ харуулж чадсан юм. Энэ үр дүнгийн төлөө та бид ичих учиргүй» гэж тэр ярилаа.

Даяарчлалыг хамарсан хямралын нөхцөлд олон улс орнууд өрийн занганд орж маш хүнд байдалд ороод байна гэж Владимир Путин тэмдэглэлээ. ОУ макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтээ хадгалаад зогсоогүй төсвийн хомсдолгүй байж чадсан юм: «Еврогийн бүсэд өр ДНБ-ний бараг 90%, АНУ-д 100%-иас даваад байна. Тэгэхэд манайд 10% байгаа бөгөөд үүнээс хоёр гаруйхан хувь нь гадаад өр байгаа юм. Бид хямралыг даван туулж, өрийн занганаас зайлсхийж, төсвийн систем болон үндэсний валютынхаа тогтвортой байдлыг хадгалж чадлаа. ОУ “Их наймын” улсууд дотроо 2011 оны дүнгээр төсвийн хомсдолгүй цорын ганц улс болоод байна» гэж тэр ярилаа.

Хямралаас болоод зарим нэг өөрчлөгдөх хүрээнүүдэд цаг хугацаа болон хурд алдагдсан билээ. Тэгэхдээ одоо манай улсад эдийн засгийг сэргээх ажил хөгжингүй олон орнуудаас сайн байна. Өнгөрсөн 4 жилд оросын эдийн засагт оруулсан хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдснийг үлгэр жишээ үзүүлэлт гэж ерөнхий сайд хэллээ. Улс орны ирээдүйн тухай Владимир Путин хэлэхдээ, сонгуулийн кампанит ажлын үеэр амалсан санаачлагуудын замын картыг оролцуулсан ерөнхийлөгчийн анхны зарлигт би гарын үсэг зурна гэлээ. Сайн амжилтад хүрээд байгаа хүн амын өсөлтийн асуудал, дэлхийн дахинд бэхжүүлээд байгаа ОУ-ын байр суурь, чанартай ажлын байр бий болгох зэргийг ерөнхий сайд тэргүүлэх чиглэлүүд гэж нэрлэлээ. Зүүн сибирь болон Алс Дорнодыг хөгжүүлэх нэгдэл байгуулах тухай Путины мэдэгдлийг улс төрчид болон эдийн засагчид хуваалцаж байна. Ойрын 10-15 жилд тус бүс нутгуудын хөгжлийн хурдыг нийт оросын хэмжээнээс дээш болгохын төлөө ажиллах шаардлагатай байна гэж Путин тэмдэглэсэн байна.

Санал санаачлага болон амалсан амлалтаа биелүүлэхэд гарах зардлыг үнэлэн үзэхдээ Путин нефтийн үнэ эрс унасан ч хэрэгжих болно гэж онцлон тэмдэглэлээ. Үнэхээр чадварлаг удирдаж чадах юм бол ийм их зарлагатай төслүүдийг ч хэрэгжүүлж болно гэж засгийн газрын тэргүүн үзэж байна. Харин депутатуудын хувьд гэвэл парламентын гишүүдийн ихэнх нь ерөнхий сайдын тайланг нааштай үнэлсэн байна. Төрийн Дум дахь “Нэгдсэн ОУ” намын бүлгийн дарга Андрей Воробьев нийтлэг үнэлэлтийг өглөө. Энэ тайланд маш олон ололт амжилтуудыг дурдсан байна гэж тэр хэллээ. Тэгэхдээ гол дуудлага сорилтууд өмнө нь байгаа гэдгийг бүх бодит үзэлтнүүд ойлгож байгаа гэж энэ депутат товчлон дүгнэлээ.