Доллартой харьцах юанийн валютын хонгилыг өргөтгөсөн явдлыг ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард хятадын эдийн засгийг шинэчлэх замд  хийсэн “чухал алхам” гэж нэрэллээ. БНХАУ-ын Төв Банкны энэхүү үйл ажиллагаа нь “зах зээлийн хүчинд валютын ханшийг тодорхойлоход томоохон үүрэг гүйцэтгэх боломжийг нээж өгч байна гэж” тэрээр хэлсэн байна. Доллартой харьцах юанийн хонгилыг 0,5-1% хүртэл өргөтгөж байна гэж баасан гаригт Бээжин зарласан юм. Өөрийн валютаа америкийн доллартай хэт уялдуулахаас Хятад улс 2005 онд татгалзсан юм. Сүүлийн хагас жилд юанийн ханш 12%-иар өссөн байна. Энэ ханш нь хэт бага байна гэж Вашингтон урьдын адил үзсээр байгаа юм. Хоёр улсын удирдагчид энэ асуудлыг олон жилийн турш хэлэлцсээр байгаа юм.