Умард Солонгос улсын залуу удирдагч Ким Чен Ын анх удаа олон нийтийн өмнө үг хэллээ гэж Франс Пресс агентлаг өнөөдөр мэдээллээ. БНАСАУ-ын одоогийн удирдагчийн өвөө Ким Ир Сений төрсөн өдрийн зуун жилийн ойд зориулсан цэргийн парадын үеэр тэр үг хэлсэн байна. “Манай агуу их удирдагч нөхдүүд Ким Ир Сен, Ким Чен Ир нарыг би гүнээ хүндэтгэн, тэдэнд мэхийн ёслож байна. Манай улсын цэцэглэн хөгжилт, дахин нэгдгэхийн төлөө амь бие хайргүй зүтгэж байгаа бүх дэлхийн даяар амьдран суугаа эх орон нэгтнүүддээ би мэндчилгээ дэвшүүлэж байна гэж” умард солонгосын удирдагч хэлс эн байна. Цугларсан олон түүний үгийг уухайлан түрж урт удаан наслахыг ерөөж байлаа. Түүний эцэг нас барсны дараа 2011 оны сүүлчээр Ким Чен Ын БНАСАУ-ын удирдагч болсон юм. Баасан гаригт тэрээр БНАСАУ-ын Батлан хамгаалах хорооны удирдагчаар сонгогдсон ба ийнхүү тэр тус улсын засгийн эрхийг бүрэн гартаа авлаа.

Гэрэл зураг

Гэрэл зураг