Хятадтай хийх хээрийн сургуульд оролцохоор оросын бүлэг хөлөг онгоц өнөөдөр Владивостокоос Шар тэнгисийг зорилоо. Энэ хээрийн сургууль “Тээнгисийн хамтын ажиллагаа-2012” гэсэн нууц нэрийн дор явагдах юм. Энэ хээрийн сургуулийн төлөвлөгөөний дагуу далайн дээрэмчдийн эзэлсэн хөлгийн чөлөөлөх, “аюултай бүсээс” хөлөг онгоцуудын цувааг гаргах, осолд орсон хөлгийг аврах ажиллагаа, тэнгисийн болон агаарын байг буудах зэрэг ажиллагаануудыг сургуулилах юм байна. Орос, хятадын далайчид хамтын ажиллагааны ихээхэн туршлагатай, жишээ нь далайн дээрэмчид дүүрсэн Адений буланд хамтран ажилладаг билээ.