Христос шашинтнуудын гол баяруудын нэг Улаан өндөгний баярыг ОУ-д тэмдэглэж байна. Сүсэгтнүүд бие биетэйгээ “Христос дахин амилсны баяр хүргье” гэж мэндэлцгээж улаан өнгөөр будсан өндөг солилцдог байна. Дэлхийн 60-аад оронд байгаа Оросын Үнэн алдартны шашны 30 мянга гаруй сүм хийдэд урьд шөнө хурал хурлаа. Бүх Оросын болон Москвагийн тэргүүн хамба Кирилл Аврагч Христосын гол сүмд мөргөл үйлдлээ. Энэ мөргөлд ОУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев, ерөнхий сайд Владимир Путин нар оролцлоо. “Нүгэлт үйлийг цайруулах гэсэн улигт үзэл бодлын эсрэг явахаасаа айхгүй байж өөрийн амьдралаа болон төрөл төрөгсөдөө хайрлах сэтгэлээ Христ бурхандаа даатгахыг” сүсэгтэн олондоо тэргүүн хамба уриаллаа. Тэрээр өнөөдөр москвагийн цагаар 16 цагт Аврагч Христосын сүмд болох Агуу их Улаан өндөгний баярын үдшийн мөргөлийг тэргүүлэх болно. 

Гэрэл зураг