Сири улсад ажиллах ажиглагчдын бүлгийн ажил үр ашигтай байна гэдэгт НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун итгэлтэй байна. Сири улсад ажиллах олон улсын ажиглагчдын бүлэг явуулах шийдвэрийг бямба гаригт болсон НҮБ-ын АЗ-ийн хуралдаанаас гаргасан бөгөөд зохих тогтоолд тусгас ан байна. Үүний өмнө НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннантай уулзсан гэж Пан Ги Мун мэдээлээд, тусгай төлөөлөгчийн боловсруулсан нөхцөл байдлыг хэвийн болгох зургаан зүйл ангийг ерөнхийлөгч Башар Асад бүрэн биелүүлээгүй байна гэж тэмдэглэсэн байна. Сири улсын суурин газруудаас цэргүүд болон хүнд техникүүдийг бүрэн гаргаагүй болон тус улсад үе үе хүчирхийллийн гал асаж байгаад Пан Ги Мун анхаарал хандууллаа. Сири улсад ажиллах ажиглагчдын бүлэг 250 орчим хүнтэй байх юм. Ажиглагчдын эхний бүлэг өнөөдөр Сири улсад очино гэж НҮБ-ын ОНХМХ-үүд мэдээллээ. Сирийн асуудлаарх НҮБ-ын АЗ-ийн анхны төсөл Орос болон бусад орнуудын хүчин чармайлтаар маш сайн өөрчлөгдсөн гэж НҮБ-ын дэргэд ОХУ-аас суугаа байнгын төлөөлөгч Виталий Чуркин НҮБ-ын АЗ-ийн хуралдаан дээр бямба гаригт мэдээллээ. НҮБ-ын ажиглагчдын бүрэлдхүүнд оросын офицер орсон гэж тэр тэмдэглэсэн байна. “Улс төрийн яриа хэлэлцээ хийх замаар зөвхөн сиричүүд өөрсдөө улс орныхоо өмнө тулгарсан асуудлыг шийдвэрлэх ёстой, хаанаас гарахаас үл хамааран хүч хэрэглэх аргаас зайлсхийх ёстой гэж ОУ анхнаас нь тууштай үзэж ирсэн гэж” Чуркин онцлон тэмдэглэлээ.