Энэ намар Владивостокд зохион явагдах АНД-н орнуудын ДХУ-ын дараа Приморийн хязгаар болон эндхийн нийслэл хот олон тооны жуулчдыг хүлээж авахаар бэлтгэж байна. Аялал жуулчлалын салбарын шинжээчдийн үзэж байгаагаар,  Владивосток нь АНД-н бүс нутаг дахь хамгийн “европ маягийн” хот болох ажээ. Цэвэр цэмцгэр болон хосгүй уран барилгынхаа дүр төрхөөр энэ хот Орос улсын аялал жуулчлалын зүрх болох Санкт-Петербургтэй энэ зэрэгцэж болох юм.

Эдгээр хотуудын хооронд үнэхээр олон ижил төстэй зүйлүүд бий. Хоёулаа улс төрийн эр зоригийнхоо  болон газар зүйн байршлынхаа эрхээр  хөгжсөн. Петербург нь “Европ руу харах цонх” бол  харин Владивосток “Ази” руу харах цонх юм.

Бас нэгэн ижил төстэй зүйл нь гэвэл түүхэн залуу хотуудын хувьд  аль аль  нь “харанхуй цаг үед” юугаа ч алдаагүй.  Байшин,орд харш,  гудамж бүр нь  туйлын нарийн тодорхой данс бичигтэй, эдгээр нь албан ёсоор батлагдсан.

Владивостокийн түүх гэхэд алс-дорнодын нэгэн тохойд дэслэгч Эгершельдын командлаж явсан эргүүлийн “Гридень” усан  онгоц    өвөлжиж л дээ.Багийнхан хүчтэй далайн шуурганы улмаас эвдэрсэн  далбаат онгоцныхоо төхөөрөмж  болон  хөдөлгүүрийг засч байв. Ингэхдээ усан цэргүүд хуаран барьж амжсан бөгөөд нэг жигүүрт нь офицерүүдын байр,  халуун усны газар болон завьны зогсоол зэргийг  барьж байгуулж амжсан ажээ. 29 настай Эгершельд  орон нутгийг бас судлахаар шийджээ.  Усан цэргүүд хөрсний гүний  хэмжилт хийж, дээж авч, харин тэдний  ахмад  болон ахлах штурман Чуркин нар хожим Золотой Рог /Алтан эвэр/  тохойны анхны тодорхой газрын зургийг үндэслэн  гаргасан тэмдэглэлүүдийг хийж байжээ.

Владивосток нь хэдхэн жилийн дотор нээлттэй татваргүй боомт болж,  дэлхийн худалдаачдын гайхалтай орд харшуудтай чөлөөтэй боомт  болж хувирсан юм.Владивостокын иргэд хотоо хайрладаг гэж Владивосток хотын  Захиргааны  олон улсын харилцаа, аялал жуулчлалын удирдах газрын тэргүүн Владимир Сапрыкин онцлон тэмдэглээд

«Владивосток бол  сонирхолтой, сайхан хот. Хотын төв бол тэр чигээрээ европын сонгодог хотуудын  нэгэн адил.  Оросын нөгөө талын Санкт-Петербург хот л гэсэнтэй адил. Маш сонирхолтой нь гэвэл: Орос улсын европын хэсгээс алслагдсан байх бөгөөд нөгөөтэйгүүр, жинхэн сонгодог утгаараа европ жинхэн оросын хот. Мэдээж хэрэг өнөөдөр бидний өмнө хийх ёстой  олон зүйл тавигдаж байна. Зөвлөлтийн үед   хот гадаадынхны хувьд хаалттай хот байв. Тэрч бүү хэл, зөвлөлтийн иргэд  тус бүс нутагт ирэхдээ тусгай зөвшөөрөл авч явдаг байсан.Тйимээс одоо аялал жуулчлалын салбарыг бараг “тэгээс” эхэлж буй юм. Харин энэ нь маш хурдацтай явж байна. Мэдээж хэрэг АНД-н бүсийн  ДХУ-ыг зохион явуулах болон Алс-Дорнодыг хөгжүүлэх Холбооны хөтөлбөрүүд нь дэд бүтцэд нилээд хөрөнгө санхүүжилт оруулах боломж өгч буй юм.  Энэ нь манай хязгаарыг, ялангуяа, жуулчны салбарыг түргэвчлэн хөгжүүлэхэд нэмэр болж байна» гэлээ.

Аялалын хөлөг онгоцнууд нь одоо хирнэ Владивостокийн   тэнгисийн зогсоолд ирдэг  юм.  Энэхүү зогсоол нь хотын яг төвд  төмөр замын зогсоолтой зэрэгцэн оршдог юм. Энд алдарт  Транссибирийн төмөр  замын эцсийн зогсоол байх бөгөөд  Владивосток-Санкт-Петербургийг хооронд нь холбодог төдийгүй  гайхалтай сайхан төмөр замын хосгүй  буудалтай юм.

Ирэх намар болох  АНД-н бүс нутгийн ДХУ нь Владивосток хотын хувьд дэлхийд өөрийгөө танилцуулах боломж төдийгүй, дэлхийн хүн амыг зочлоход болоод хамтран ажиллахад урих сайхан боломж  болох юм.