Хойд солонгосын инженерүүд алсын зайны шинэ төрлийн пуужинг боловсруулаад байна гэж  өмнөдсолонгосын телевиз тус Өмнөд Солонгосын  тагнуулын албаны эх сурвалжийн мэдээлснийг иш татан уламжлав. YTN телевизийн уламжилснаар, БНАСАУ  2012 оны эхээр 16 долоо хоног үргэлжилсэн  энэнүү пуужингийнхаа  туршилтын ажлыг дуусгажээ.БНАСАУ-ын  зүүн-хойд эрэг дээр явуулсан туршилтууд нь пуужингийн хөдөлгүүрийг боловсронгүй болгоход болон уг техникд ямар түлш хийхэд гэдэгт боломж олгожээ.  Эх сурвалжууд тухайн  пуужингийн  шинжүүдийг мэдээлээгүй, гэхдээ  долоо хоногийн өмнө хөөргөсөн  “Ынха-3” пуужингаас мэдэгдэхүйц   ялгаатай аж. Өмнө нь мэдээлж байснаар, пуужин тойрог замд хиймэл дагуулыг оруулах  байсан боловч, тун удалгүй пуужин унасан юм.