АНУ-аас Дэлхийн банкны албан тушаалд нэр дэвшүүлээд   байгаа Жим Ён Кимийг ОХУ  дэмжинэ. Энэ тухай ОХУ дахь ДБ-ны  тэргүүн, сангийн сайд Антон Силуанов Москва хотноо  Дартмундын коллежийн ерөнхийлөгч Жим Ён Кимтэй хийсэн уулзалтаа дүгнэн мэдэгдэв. А.Силуанов нь  Дин Ён Кимийг олон улсын томоохон хэмжээний мэргэжилтэн гэж нэрлэв. Тэр олон улсын томоохон байгууллагуудад өндөр алба хашиж байсан бөгөөд, тухайлбал, ОХУ-д ДЭМБ-ыг төлөөлөн ажиллаж байсан.  Силуанов болон Жим Ён Кимийн уулзалт нь ДБ –ны ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчийн  олон улсаар хийх аялалын хүрээнд болж өнгрөсөн бөгөөд эцсийн зорилго нь дээд зэргээр олон улс орны дэмжлэгийг авах юм. Одоогийн ДБны ерөнхийлөгч  Хоберт Зеллик нь  таван жилийн бүрэн эрхийнхээ хугацааг  6-р сарын 30-нд дуусахаар, уг албан тушаалаас огцрох болно.