Монгол улсын ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярыг баривчилсан албан ёсны шалтгаан нь авилгын хэрэгт буруутгаж буй юм. Харин тэр өөрөө үүнийг улстөрийн утга агуулгатай гэж үзэж байгаа аж. 

Ерөнхийлөгч асныг баривчлах “ангийн” санаачлагч нь Авилгатай тэмцэх газар. Гэхдээ баривчлах болсон  жинхэн шалтгаан нь шинжээчдийн таамаглаж байгаагаар, ерөөс хууль бус хувьчлал болон газрын наймаа биш аж. Н.Энхбаярын саяхны өдрийн нийтийн хүртээл болгосон  2008 оны 7-р сарын 3-ний өдрийн улс төрийн намуудын дарга нарын зөвлөгөөний протокол ч биш ажээ. Монголд бараг улс төрч хүн  бүр, авилгын хэрэгт буруутгагдсан байдаг, гэхдээ өмнө нь хэзээ ч баривчлахдаа тулж байгаагүй. Баривчилгааны гол шалтгаан нь парламентын сонгуулийн өмнөх улс-төрийн намуудын  тэмцэлтэй холбоотой гэдэгт  Буриадын их сургуулийн ажилтан, монголч эрдэмтэн Владимир Родионов итгэлтэй байна.

«Н.Энхбаяр  нь 2009 онд огцорсныхоо дараа нилээд хүчирхэг эвсэл байгуулан, түүнийгээ МАХН-ын  хуучин  нэрээр нэрлэжээ.   2012 оны сонгуулийн өмнөх хугацаанд тус нам  нь нилээд томоохон үндэслэлтэйгээр МАХН болон Арчилсан намын дараа орох   тус улсын гуравдахь улстөрийн хүчин болохоор  бэлтгэж байв.      Энхбаярын баривчилгаа нь түүнийг төдийгүй тус намыг Улсын их хурлын сонгуульд оролцоход  заналхийлж буй юм.Намын удирдлагыг сонгуулиас хэдхэн сарын өмнө солих боломжгүй бөгөөд  МАХН бол Энхбаяр юм. Мэдээж хэрэг, эдгээр нь нилээд хэдэн хүчнийхэнд, ялангуяа, МАН-ын болон Ардчилсан намын  төлөөлөгчдөд ашигтай байх болно. Улсын их хурлын сонгуулийн болон 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд боломжтой өрсөлдөгчийг зайлуулж байна.Одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуульд  өрсөлдөх нилээд  магадлалтай байгаа бөгөөд түүнтэй адил Н. Энхбаяр ч өрсөлдөж болох юм» гэж Владимир Родионов хэллээ.

Монголын улс-төрийн тавцан дээр Н.Энхбаяр нилээд хүчирхэг улс төрчид  зүй ёсоор ордог. УИХ-ын нилээд хэдэн гишүүд Энхбаярыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Энхбаяртай холбоотой энэхүү явдал нь монголын нийгэмд улс төрийн хямрал болон  эмх замбараагүй байдалд хүргэх үү? Ийм зүйл гарч болохыг үгүйсгэхийн аргагүй юм гэж Владимир Родионов тэмдэглээд

«2008 он хүртэл би Монголын улстөрийн амьдралд хүчтэй зүйл гарахгуй гэж боддог байсан. Янз бүрийн улс-төрийн жагсаал цуглаан бишгүй л гарч байсан, гэхдээ шууд мөргөлдөөнд хүргэх тийм хэмжээнд хүрэхгүй гэж бодож байлаа. Гэтэл 2008 оны 7-р сарын үйл явдлаас хойш аливаа зүйлийг, тэр тусмаа эмх замбараагүй байдал дахин давтагдан  гарахыг үгүйсгэхгүй».

Үйл явдлыг өрнүүлэх ионжуулагч нь тус улсын эдийн засгийн  туйлын хүнд  байдал бөгөөд ядуурал болон нийгмийн давхаргын  ялгаварт  байгаа юм. Монголын нийт хүн  ам засгийн эрх баригчдад дургүй байна. Тус улсын эдийн засаг байгалийн нөөцийн   олборлолтонд суурилагдаж буй юм. Гэхдээ иргэдээ байгалийн нөөц баялаг нь тодорхой тогтвортой ашиг  орлогоор хангадаг    Орос улсаас ялгаа нь    Монгол улсад тийм байдаггүй юм. Байгалийн  баялаг нь одоогийн байдлаар жирийн хүн амын  амьдралын түвшинд огтхон ч нөлөөлөхгүй байгаа.

Өчигдөр МАХН Улаанбаатар хотод жагсаал зохион явуулж, Н.Энхбаярыг  суллахыг шаарджээ. Олон нийтийн  жагсаалд нэг мянга гаруй ерөнхийлөгч асны талынхан оролцожээ. Тэд хэрэв шаардлагыг эс биелүүлвэл, эсэргүүцлийнхээ арга хэмжээг үргэлжлүүлнэ гэж сүрдүүлжээ.

Улс-төрийн   тэмцэл нь энэ 6-р сард тус улсад болох парламентын сонгуулийн өмнө эрс   хурцадаж байгаа бөгөөд магадгүй хүчний сөргөлдөөнд ч хүргэж мэдэх байна.