Хятадын засгийн газрын санхүүгийн дэмжлэгээр барьсан Африкийн Холбооны хэвлэлийн төвийг саяхан Этиопын нийслэл Аддис-Абебед нээжээ. Түүнийг барихад 200 сая доллар зарцуулав. Тус төв БНХАУ-аас Африк тивд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын чухал төслийн нэг  хэмээн БНХАУ-ын удирдагчид үзэж байна. Ийм цөөнгүй төслийг хэрэгжүүлнэ. Хятад улс Африкийн хувьд шинэ колоничлогч эсвэл тивийн оршин суугчдын тогтвортой хөгжлийг хангах этгээд болж байна уу?

Сүүлийн 10 жилд Хятад улсаас Африкт шууд оруулсан хөрөнгө  15 дахин, худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны хэмжээ 10  дахин  өсөн нэмэгдэж 160 тэрбум долларт  хүрчээ. Нүүрс ус төрөгч эрчимтэй хөгжиж байгаа Хятад улсад их шаардагдаж байна. Харин Африк тив ийм түүхий эдээр баялаг. Хятад улс ойрын үед Африк тивийн эргэн тойронд болох үйл явдлуудад гол үүрэг гүйцэтгэнэ. Африкт эзлэх байр нь хятадын гадаад бодлогын стратегийн чиглэл болсон.

Эдүгээ африкийн орнуудад олонтаа аялаж буй БНХАУ-ын удирдагчид энэ тухай нэг бус удаа мэдэгдсэн билээ. Хятадын мэргэжилтнүүд тэнд барилга, хөдөө аж ахуй, боловсруулах аж үйлдвэр, ашигт малтмал олборлох салбарт эдийн засгийн төслүүдийг хэрэгжүүлж  сургууль, эмнэлэг, зам, гүүр гэх мэт дэд бүтэц, нийгмийн барилга байгууламжуудыг барьж босгож байна. Хятадын олон мянган багш, эмч, инженер Африкт ажиллаж байна. 2011 оноос африкийн орнууд Хятадаас технологи авч, эдийн засгийн олон салбарт шаардагдах тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг хямдруулж байна.

Гол өрсөлдөгч нь болсон АНУ нефтиэр баялаг эрэг хавийн нутгийг сонирхож байхад Хятад Африк даяар ажиллаж байна гэж Оросын ГХЯ-ны Дипломат академийн судлалын төвийн удирдагч Андрей Володин хэлээд

«Хятад Африк тивд аль хэдийнэ хөрөнгө оруулж эхлэсэн Улс төрийн төдийгүй  эдийн засгийн бүрэн эрхт байдалтай болоход нь африкийн ард түмнүүдэд туслах сонирхолтой төслүүдийг мөн тивд хэрэгжүүлэх хэрэгтэй гэж тус улс үзэж байна. Хятадын сонирхол байгалийн нөөц дутагдсантай нь бас холбоотой. Африк нефть, байгалийн хийгээр баялаг. Өрнөдийн орнууд Хятадыг шахан зайлуулахыг оролдох бодолтой. Ливийн нефтийн төлөө тэмцэл эцэслээгүй. Өөр газар нутагт ч тэмцэл хийх байх» гэв.

ЗХУ бутраснаас хойш Хятад Африкийг эрчимтэй эзэмшиж эхлэснийг шинжээчид тэмдэглэв. Энэ нь Африк тивд бараг саадгүй байр сууриа бэхжүүлж, өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулах боломж Бээжинд олгов. 2000 оны эхээр Вашингтон дэлхийн баялаг бүс нутгийг хяналтдаа авах боломжоо алдаж мэдэхээ ухамсарлаж, Хятадыг шахан зайлуулахыг оролдож эхэллээ. Юуны түрүүнд байгалийн нөөцийн төлөө тэмцэж байна. Шинжээчид дайны ирмэгт тулсан Судан, Өмнөд Суданыг Бээжин, Вашингтон хоёрын сөргөлдөөний «талбар» хэмээн нэрлэжээ. Нефтийн орд газрууд өнгөрсөн онд АНУ-ын идэвхтэй дэмжлэгээр тусгаар тогтнолоо зарласан Өмнөд Суданд ногдов. Харин нефтийг Судан улсыг дамжиж л нийлүүлж болно. Иймээс нефть дамжин нэвтрэх асуудал нефтийн олборлолттой адил чухал болжээ.

Зарим мэдээ баримтаас харахад Израиль, АНУ хоёроос Өмнөд Суданд зэвсэг нийлүүлж байна. АНУ Өмнөд Суданд эрчимтэй нэвтрэсэн явдал  хятадын компаниудыг түүний нефтийн орд газруудаас шахан зайлуулах боломж олгож байгааг шинжээчид тэмдэглэв. Харин хятадын компаниуд  нефть хийн олборлолт, тээвэрлэлтийг баталгаатай болгоно гж найдаж, орон нутгийн элиттэй харилцааг нэлээд удаан тууштай төлөвшүүлж ирсэн билээ. Ойрын үед ийн хувилбар нефтийн томоохон орд газруудыг илрүүлсэн Угандад ч давтагдаж болзошгүй.

АНУ нефтиэр баялаг бүс нутгийг хяналтдаа авсан зэвсэгт бүлгүүдтэй хамсахаас ч буцалгүй африкийн нөөц баялгыг зэрлэгээр ашиглаж байна гэж хятадын бизнес эрхлэгчид үзэж байна. Өөрийн хариуд Вашингтон «Бээжин дан хямд нөөц авахыг л сонирхож байна» гэж мэдэгдээд тус  улсыг колоничлогч хэмээн нэрлэжээ. Товчхон хэлэхэд хэтдээ Африкийн төлөө гол тулаан болох байх.