Тус улсын ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярыг баривчилсантай холбогдуулан зохион явуулсан жагсаалын дараа бямба гаригт монголын нийслэл Улаанбаатар хотын гудамж талбай нам гүм, амар жимэр  байдалтай  байна гэж орон нутгийн  телевизийн  суваг мэдээлжээ. Тус улс дахь гадаад орнуудын элчин сайдын яамдууд онцгой байдлын дэглэмд шилжээд байна.  Өмнө нь МАХН-ын сөрөг хүчин гудамжинд 1 мянга  гаруй өөрсдийн талынхныг гарган, тэдний удирдагчийг 24 цагийн дотор суллахыг шаардаж, эс суллавал эсэргүүцлийн арга хэмжээ авна гэж анхааруулжээ. Нөгөөтэйгүүр, Н.Энхбаяр нь өлсгөлөн зарлаад байна.Шинжээчдийн үзэж байгаагаар, түүнийг баривчилсан явдал   ньм Монгол улсад 7-р сард явагдах парламентын сонгуулийн өмнөх улстөрийн томоохон хүчнүүдийн сөргөлдөөнтэй холбоотой аж.