«Титаник» хөлөг онгоц живснээс хойш өнөөдөр яг 100 жил өнгөрлөө. Энэ нь хүн төрөлхөтний түүхэнд  хөлөг онгоцны хамгийн аюултай сүйдэл болсон юм. 1513 зорчигч нь амь үрэгдэв. Тэр үед «Титаник»-ийг дэлхийн живэхгүй суудлын хамгийн том хөлөг хэмээн үзэж байсан аж. 1912 оны 4-р сард «Титаник»  английн Саутгемптон боомтоос  гарч Нью Йорк руу зүглэв. Энэ нь түүний анхны ба сүүлчийн аялал болов. Дөрвөн өдрийн дараа хөлөг онгоц Атлантикын хойд хэсэгт мөсөн уул мөргөж живсэн юм. Эдүгээ хоёр хөлөг онгоц нэгэн нь Нью Йоркоос, нөгөө нь Саутгемптонаас гарч, эмгэнэлт хэрэг явдал болсон газар луу зүглэв. Тэд «Титаник»-ын замаар явж байна. Өнөөдөр эдгээр хоёр хөлөг онгоц «Титаник»-ийм үлдэгдэл байгаа газарт очиж, дурсгалын ёслол үйлдэнэ.