ОХУ-ын ерөнхийлөгчээр сонгогдсон Владимир Путин тангариг өргөсний дараа Токиотой хийх улс төрийн уулзалт хэлэлцээний цаг хуваарь түүний дотор найрамдах гэрээ байгуулах асуудлыг хэдийд хэлэлцэхийг уялдуулан зохицуулна гэж ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич хэллээ. Тэрээр японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тараасан тус улсын ГХЯ-ны тэргүүн Коитиро Гэмбын мэдэгдлийг тайлбарлав. Япон улсаас ОХУ-д суугаа элчин сайдын яамны мэдээлснээр «5-р сараас урьдын тохиролцоо, баримт бичгүүд ба хууль ёс, шудрага зарчмыг үндэслэн бүрэн хэмжээт санал шүүмэжлэл явуулж эхлэнэ» гэж Гэмба 4-р сарын 11-нд Вашингтонд Сергей Лавровтай хийсэн хэлэлцээнийхээ явцад мэдэгджээ. Хоёр орны сайд нар ОХУ-ын шинэ ерөнхийлөгч Владимир Путин тангариг өргөснөөс хойш засгийн газар хоорондын санал шүүмжлэлийг үргэлжлүүлэхийг батлав.

Япон улс 1855 оны Худалдаа, хил хязгаарын тухай хоёр талын  гэрээг үндэслэн Итуруп, Кунашир, Шикотан, Хабомаи зэрэг дөрвөн аралд өнгөлзэж байна. Токио эдгээр арлыг өөртөд нь буцаахыг Орос улстай найрамдах гэрээ байгуулах болзол болгожээ. Тус гэрээнд дэлхийн 2-р дайн дууссаны дараа гарын үсэг зурах байсан. Гэвч өнөө болтол зураагүй байна. Москвагийн байр суурь Өмнөд Курилын арлууд Дэлхийн 2-р дайны үр дүнгээр ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд орсон хийгээд тэдгээр олон улсын эрх зуйгээр батлагдаж оросын эрх мэдэлд байх нь эргэлзээгүй гэдэгт оршино.